МОНГОЛ УЛСЫН ХОНИНЫ АЖ АХУЙ

Хонины аж ахуй нь монгол улсын уламжлалт таван хошуу малын нэг төрөл ба тоо, өгч буй ашиг шим, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр мал аж ахуйн салбаруудаас тэргүүлдэг. Монгол улс 1918 онд 5.7 сая хоньтой байсан бол ХХI зууны эхэнд хонины тоо 14-15 саяд хүрч нийт малын 40 гаруй хувийг эзлэх боллооЛенэ хугацаанд хонин сүргийн тоо 3 дахин өссөн төдийгүй манай улс нарийн, нарийвтар, бүдүүетэр, бүдүүн ноост хонь, мах өөх ноосны хонь, каракуль арьсны чиглэлийн хонины 14 үүлдэр, үүлдрийн хэсэг, 3 үржлийн хэсэг, 3 омгийг шинээр гаргав. Энэ бүхэн нь бүдүүн ноост, өөхөн сүүлт монгол хонио дагнан үржүүлж байсан үетэй харьцуулахад манай сонгон үржүүлэгч мал зүйч, мэргэжилтэн нар хонин сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах үржил- селекцийн ажлыг эрчимтэй зохиосны тодорхой үр дүн мөн.

Хониноос мах, өөх, ноос, сүү, арьс нэхий, хурганы буржгар арьс, өлөн гэдэс, яс зэрэг бүтээгдэхүүн авч ашигладаг. Манай улс жилд 3.5-4.0 сая хонь хүнсэнд хэрэглэж байна. Улсын хэмжээнд жилд 450-500.0 мянган тонн мах бэлтгэж хүнсэнд хэрэглэдгийн 40-45.0 хувийг хонины мах эзлэнэ. Энэ нь монголчууд хонины махыг бусад малын махнаас илүү үнэлж, т хонины махаар " шөл ууж" эмчилгээ сувилгааны зориулалтаар байнга хэрэглэж ирсэн байна. Монгол хонины мах нарийн ширхэгтэй, шүүслэг зөөлөн учир өтгөн шөл гардаг, таана зэрэг аагт ургамлын амттай учраас өндөр үнэлэгдэнэ. Малчид хонины махыг борцлох, шуузлах, утах аргаар удаан хадгалж муутгалгүй иддэг. Манай улс жилд хонины ноос 20.0 мянган тонныга бэлтгэж, нэг хониноос дунджаар бохир ноос 1.4 кг, угаасан ноос 0.8 кг авч байна. Хангай, Орхон, Ерөө, Тал нутгийн цагаан үүлдрийн хониноос хяргаж авсан нарийн, нарийвтар ноосоор цэвэр носсон даавуу, Байдраг, Говьалтай, Тамир хонины бүдүүвтэр ноосоор хивс, ноосон хөнжил, цэмбэ хийнэ. Харин Монгол, Үзэмчин, Барга, Хотонт хонины бүдүүн ноосоор эсгий, эсгий эдлэл үйлдвэрлэнэ Ноосон эдлэл нь бусад ширхэгт материалаас бөх бат чанар, дулаан хадгалах байдал, чийг нэвтрүүлэх шинж, эрүүл ахуйн шаардлагаар олон талаар давуу.

Тухайлбал, ноосон эдлэл нь нийлэг материалаас бөх бат чанараар 3-4 дахин дутуу байх боловч чийг шингээлт лавсан, нейлонд 0.4-4.2% байхад ноосон эдлэлд 16% байна. Ноосон эдлэл хүний биед хоргүй, дулаан, зөөлөн, бөх бат, эдэлгээ сайтай юм.

Хонины сүү нь өвөрмөц сайхан амттай, шимт бодисоор баялаг тул төрөл бүрийн цагаан идээ хийж хүнсэнд хэрэглэдэг. Хонины сүүний найрлагад хуурай бодис 18-20%, тослог 7-10%, Уураг 4.5-6.0%, сахар 4.6% байж төрөл бүрийн амин хүчил, эрдэс бодис, витамин элбэгээс өндөр үнэлэгдэнэ. Хонины сүүгээр 1 кг цагаан идээ бэлтгэхэд 4.5-5 л, 1 кг шорвог бяслаг хийхэд 6-7 л сүү зарцуулна. Саалийн хугацаанд нэг хониноос 20-25 л сүү сааж ашиглана.

Монгол улс жилдээ хонины нэхий, арьс 3.0- 3.5 сая ширхгийг бэлтгэдэг. Монгол хонины нэхий арьс хөрс сайтай, үс нь сахлаг тул дээлийн нэхийд тохиромжтой. Үс нь тачир болон халцгай арьсыг боловсруулж хийсэн торгон савхиар дээл, костюм, пиджак, хүрэм, цүнх зэрэг хувцас эдлэл хийдэг Сүмбэр үүлдрийн хониноос хар, саарал, хүрэн, сорлог өнгийн хурганы буржгар арьс авдаг нь дээл, малгай зэрэг гоёлын хувцасны үнэт материал болж байна. Хонины бууцыг төмс, хүнсний ногооны талбайг бордох, малын хэвтэрт хэрэглэх хашаа хороо барих, түлш болгох зэргээр олон зүйлд ашигладаг.

Манай улсын бүх хонины 22.0% өндөр уулын бүсэд, 17.0% ойт хээрийн бүсэд, 16.0% говийн бүсэд, 13.0% Их нууруудын хотгорт тархан үржигддэг. Улсын хэмжээнд 100 га талбайд дунджаар 8.9 хонь ноогдох боловч хүн амын Нягт сийрэг, бэлчээрийн ургамалын төрөл, ургац, талбайгаас хамаарч аймаг бүрт харилцан адилгүй хонь оногдоно. Жишээ нь баруун аймгуудад 100 га бэлчээрийн талбай тутамд 11-16 хонь, зүүн аймгуудад 2-7 хонь оногдоно.

Хонины тоогоор улсад Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл аймаг тэргүүлдэг. Сумуудаас Дундговийн Эрдэнэдалай, Хөвсгөлийн Цагаан-Уул сумууд хамгийн олон хоньтой юм. Монгол улс дэлхийд хонины тоогоор 22-25 дугаар байр эзэлнэ. Манай улс зах зээлийн харилцаанд шилжихээс өмнөх 1990 онд улсын бүх хонины 79.3% ХАА-н нэгдэлд, 5.9% сангийн аж ахуйд. 14.1% малчдад (аминд), 0.7% албан газарт оногдож байсан бол мал хувьчлал явагдснаар нийт хонины 95.0% малчдын хувийн өмч болж 5.% нь компани, албан газрын эзэмшилд байна.

ДЭЛХИЙН ХОНИНЫ АЖ АХУЙ

Хөдөө аж ахуй, хүнсний байгууллага (ФАО)-ын - мэдээлснээр дэлхийд янз бүрийн ашиг шимийн чиглэлийн 600 a - үүлдрийн нэг тэрбум гаруй хонийг 150 улс оронд үржүүлж байна. - Хань нь дэлхийн бүх гивд тархан идээшсэн мал бөгөөд нарийн, - нарийвтар ноостойгоос ноосгүй (тачир үсэн бүрхүүлтэй) хонь, - богино шодон сүүлт хониноос урт өөхөн сүүлт ба ууцан сүүлт хонь, нэг төрлийн бүтээгдэхүүн өгдөг төрөлжсөн ашиг - шимтэйгээс гурван төрлийн хосолмол ашиг шимтэй хонинууд - бий болгож үржүүлж байна. Тархалтын хүрээгээр үзэхэд нийт хонины 39.4% Ази тивд. 18.3% Австрали тив ба далайн срнуудад, 18.3% африк тивд, 18.8% Европ тивд, 11.2% Америк тивд байна.

Дэлхийд жилд хонины угаагаагүй ноос 1716.0 мянган тонн үйлдвэрлэдгийн дотор нарийн ноос 36-38%, нарийвтар -ноос 40-44%, жигд биш ноос 18-20% ийг эзэлнэ. Дэлхийн ноос үйлдвэрлэлийн 25-27 хувийг Автрали, 17- 18 хувийг Орос ба тусгаар тогтносон орнууд, 15-16 хувийг Шинэ-Зеланд, 5-6 хувийг Аргентин улс тус тус үйлдвэрлэж байна. Эдгээр орнууд дэлхийн хонины 40 хувийг үржүүлж, бүх ноосны 60 хувь, үүнээс нарийн, нарийвтар ноосны 75 хувийг гаргадаг. Дэлхийн хэмжээнд нэг хониноос 1.5 кг орчим ноос авдаг байхад Шинэ-Зеланд 3.62, Австрали 3.16, Герман 2.89 кг, Аргентин 2.66 кг ноос тус тус хяргаж авдаг байна. Тив тус бүрээр үзэхэд Ази тивд жигд биш (бүдүүн, бүдүүвтэр) ноост хонь (118 үүлдэр), африк тивд ноосгүй ба жигд ноост хонь (32 ба 30 үүлдэр), харин нарийн нарийвтар ноост хонийг Епроп тивд (175 үүлдэр), Америк тивд ( 32 үүлдэр), Австрали ба далайн орнуудад (20 үүлдэр) зонхилон үржүүлдэг байна. Хонины үүлдэр, ашиг шимийн чиглэлийн тоогоор европын орнууд тэргүүлэх ба Англид хонины 50 үүлдэр, Италид - 37, Францд ранцд - 36, Югославт -22, Болгарт- 16 үүлдэр тус тус үржүүлдэг. Дэлхийн 100 хүн амд дунджаар 30 хонь оногдог - бол Шинэзеландад 2160, Австралид 1500, Монголд 600, Орос * ба тусгаар тогтносон улсуудад 53 хонь оногдоно.

Хонины аж ахуйд нарийн, нарийвтар ноос үйлдвэрлэхийн зэрэгцээ хонины мах үйлдвэрлэлд их анхаарч байна. Мах өөхний чиглэлийн хонь бий болгож үржүүлэхийн хамт түргэн өсөлттэй, ихэр удмын хонь бий болгох, хонийг оторлох,бордоход дэвшилтэт технологи хэрэглэж байна.

Дэлхийд жилд 6244.0-6400.0 мянган тонн орчим хонины мах бэлтгэдгийн 34.2 хувийг Ази, 25.0 хувийг Европ тив эзэлдэг байна. А.И. Гольцблат, Н.Д. Шацкий (1982), Н.Г. Беленьский (1981) Г.А. Покатилова (1990) нарын мэдээлснээр дэлхийд Хонины мах үйлдвэрлэлээр Австрали, Шинэзеланд, Хятад, Оросын холбооны улс, Англи, Турк зэрэг орон тэргүүлж байна. Дэлхийн улс орнуудад нийт мах үйлдвэрлэлийн 20-87 хувийг хонины мах эзэлдэг бөгөөд жилд нэг хүнд дунджаар Австрали 44.5 кг, Шинэзеланди 41.8 кг, Англи 11.0 кг, Аргентин 7.0 кг мах үйлдвэрлэж буйг Д. Танев (1987), С.В. Буйлов, В.М. Курганский (1989), Г.А. Покатилова (1990) нар мэдээлжээ. Монгол улсад нэг хүнд ноогдох мах нядлагын жингээр 100-130 кг байгаагийн 45.0 хувийг хонины мах эзлэж байна. Дэлхийд жилдээ 8100- 8300.0 мянган тонн хонины сүү үйлдвэрлэдэг. Газрын дундад тэнгис, Балканы хойгийн ба Ойрх Ойрхи дорнодын орнууд- Турк, Франц, Иран, Итали, Румын, Болгари, Грекд Хонины сүү үйлдвэрлэл илүү хөгжсөн, сүүлэг хонины үүлдрүүдийг бий болгон үржүүлж байна.

Каракуль (хурганы буржгар арьс өгдөг) хонийг Ази, Африк, Европ, Америк тивийн тавь гаруй улс оронд өсген үржүүлдэг. Эдгээр хониноос хар, саарал, хүрэн өнгийн ба сорлог каракуль гоёмсог арьс аздай, Каракуль болон түүний эрлийз хонины тоо 30.0 сая толгойд хүрч, жилд 9-10 сая буржгар арьс авч ашигладаг Каракуль хонийг Дундад Азийн орнууд- Узбек, Таджик, Казакстан, Киргиз зэрэгт зонхилон үржүүлдэг, говь цөлийн бүсэд сайн нутагшиж ашиг шимээ өгч байна.

Хонины аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэхэд Австрали, Шинэзеланд, Англи зэрэг орон тодорхой ажиллаж үр дүнд хүрсэн. Австрали улс дэлхийд хонины тос болон HOOC үйлдвэрлэлээр тэргүүн байр эзэлдэг. Австрали улс жилд дэлхийн ноос үйлдвэрлэлийн 25- 27 хувийг үйлдвэрлэдгийн дотор нийт нарийн, нарийвтар ноосны 50 хувийг үйлдвэрлэж байна. Австрали улсын нутаг бэлчээрийн ихэнхи хашаажсан, бэлчээр ус нь бэлэн, зөөлөн уур амьсгалтай учраас хонины аж ахуй хөгжүүлэх их боломжтой, олон зуун төрөлжсөн фермерүүд арвин махтай сайн чанарын урт, жигд ноостой хонь үржүүлдэг учраас хурганы мах их үйлдвэрлэж Европ, Америкийн орнуудад гаргадаг ба Ойрхи дорнодод амьд хонь худалддаг. Хонины мах, ноос үйлдвэрлэлтээр Шинэзеланд улс Австралийн дараа орох ба жилд дэлхийн зах зээлд хурганы 15-16 сая бүдүүн хонины 4-5 сая гулууз мах, 270.0 мянган тонн угаасан ноос худалдаалдаг. Англи улс 33 сая гаруй хоньтой бөгөөд 100 га бэлчээрт 120 хонь маллаж арвин мах ноос ашигладаг байна.

ХОНИНЫ АРЬС НЭХИЙНИЙ АНГИЛАЛ, ТАВААР ТЕХНОЛОГИЙН ШИНЖ

Хонины арьс нь сайн чанарын дээлийн савхи үслэг эдлэл болж хүний хувцасны хэрэгцээг 80 орчим хувийг савхи, хангадаг. Хүний хэрэгцээт нэхий эдлэл эзэлдэг. хувцасны хүйтэн сэрүүн бүсэд оргөн хэрэглэгдэнэ. Нарийн Ялангуяар мост хонины нэхийгээр нарийв торлох гоёлын хувцас хийхэд их ноост хонины арьс нь дээлийн нэхий, савхи бүдүүвтэрэхэд илүү тохиромжтой. Допрос гэнэ. Моннасанд нь нядалсан хонины арьсыг нэхий арьсаар хурган дээл, нэхий дээл, үзүүрсгэн дээл, хонины үстэй дээл, өнжмөл эр хонины нэхийгээр азарган нэхий дээл хийж өөр өөр зориулалтаар өмсөж эдэлж ирсэн уламжлалтай. Арьсыг үйлдвэрийн аргаар боловсруулж, нэхий болон үслэг эдлэл хийдэг болсон учраас бүрхүүлийн тогтоц, хөрсний чанар, арьсыг усан үйлдвэрт ашиглагдах хэрэгцээний байдлаар бүх үүлдрийн хонины арьсыг даглийн зөөлөн үслэг эдлэлийн, савхин эдлэлийн хуваана. гэж гурван хэсэгт хуваана.

Дээлийн нэхий. Арьсан дахь ноосны урт нь 2.5 см- ээс доошгүй жигд бус холимог ноостой бүдүүн, бүдүүвтар ноост хонины нэхий орно. Ийм нэхийгээр үстэй богино дээл, ер нь хүйтний улиралд өмсөж эдлэх дээлийн төрөл буюу дулаан хувцас хүрэм хийж ашиглана. Ямар нэгэн эдлэл үйлдвэрлэхэд арьсны хөрсийг гадагш, үсэн бүрхүүлийг дотогш харуулан хийх нь тохиромжтой байна. Дээлийн нэхийн хөрсенд агаарын халуун, хүйтэн, чийг үрэлт эхчилэн гаднын янз бүрийн үйлчилгээ нөлөөлөх учир хөрс нь уян зөөлөн, бөх бат, эдэлгза сайтай байх ёстой. Урт нь 2.5 см-ээс доошгүй өтгөн үстэй ноосны бүрэлдэхүүндээ ямаан үсгүй, ноос нь даахирч бәөгнерехгүй бол дээл өнгө үзэмжтэй чанартай удаан эдлэгдэнэ. Дээлийн нэхий арьсны үсэн бүрхүүл буюу үсний урт хэдий богино нягт байвал дулааныг алдахгүй хадгалах чадвар нь төдий их болно. Дээлийн нэхий арьсны чанарыг үнэн зөв тодорхойлохын тулд уул арьсан дахь ноолуур, сор, завсрын ус гурвын урт богино, нарийн бүдүүн, өтгөн, туг усний атриа тодорхойлохын хэлбэр, хэмжээ зэрэгт урьчилан судалгаа хийнэ.

Дэлхийн олон хонин дотроос дээл хамгийн тохиромудри асонидог нь Оросын Романов хийхэд Энэ үүлдрийн хонины ноосон дахь ноолуур cop уснээсээ урт, мен ширхгүүдийн бүдүүн нарийн хоорондын хонь юм. Харьцаа нь ойролцоо чанараас нь зээлэн ба рондын беегнердегтүй энэ чанараараа бусад үүлдрийн хониноос онцгой юм. Романов үүлдрийн 5-8 сартай хурганы сор үс хар өнгөтэй, урт нь 3-4 см, ноолуур нь цагаан өнгөтэйны 6,6 см урт байна. Энэ хонины ноосны сор, ноолуур хоёрын харьцаа 1:4 буюу 1:10, өөрөөр хэлбэл нэг ширхэг сор үсэнд Дөрвөөс арван ноолуур үс ноогддог. Уул хонины сор үс 65-70 мкм, ноолуур 20-25 мкм болж сор үс нь богино, бүдүүн учир түүнийг тойрсон урт нарийн ноолуур үсний ширхгүүд хоорондоо ширэлдэн даахирахгүй, дээлийн үс задгай байх нөхцлийг бүрдүүлнэ.

Романов үүлдрийн хонины ноос нилээд өтгөн 1 мм² арьсны талбайд 20-40 ширхэг үс ноогдоно. Үүнээс гадна энэ үүлдрийн хонины нэхий арьс нь бусад хониныхоос хөнгөн байдгаараа онцлог юм. Тухайлбал, Романов үүлдрийн хонины арьс 1.4 кг жинтэй бол монгол хониных 1.9 кг жин татна. Романов хонины арьс хөнгөн, хөрс нимгэн байхын дээр бөх бат, уян хатан чанар сайтай учир дээл хувцас хийхэд эдэлгээ сайтай бөх бат уул арьсны гистологи бүтэц, тухайлбал: арьсны давхаргуудын зузаан нимгэн, үсний ширхгүүдийн нягтралт, мөн холбогч эдүүдийн цавуурхаг багцын хэлбэрүүдээс шалтгаална. Цавуурхаг ширхгүүд хэдий бүдүүрэх тутам хөрс нь бэхжиж арьсны эдэлгээ сайжирна. Романов хонины арьсны цавуурхаг ширхэгийн зузаан 20 мкм байхад бүдүүн ноост хониных 14-19 мкм байна.

Үслэг эдлэлийн нэхий. Үслэг эдлэлийн нэхийний үс нь богино, жигд байх нь өнгө үзэмжтэй эдлэл хувцас болох ба энд нарийн, нарийвтар ноост хонины арьс илүү тохиромжтой. Үслэг эдлэлийн нэхий нь дээлийн нэхийнээс богиновтор ноостой гэхдээ нэхийг элдэж боловсруулсны дараа ноосны урт нь 10 мм-ээс дээш урттай байх нь зохимжтой. Харин жигд биш ноост хонины нэхийний үс 25 мм-ээс богино байна. Үслэг эдлэлийн нэхийнд Цигай үүлдрийн нарийвтар ноост хонины арьс бусад үүлдрийнхээс илүү тохиромжтой учир энэ хонины арьсаар үслэг эдлэл өргөн хийж ашигласаар ирсэн учир зах зээлд үслэг эдлэлийг "Цигейка" гэж нэрлэх нь элбэг. Одоо үед нэхий арьс боловсруулах үйлдвэрийн хүчин чадал, Төрөөрөмж, технологи сайжирсан учир үслэг эдлэлийг цигай болон бусад нарийн ноост хонь тэдгээрийн эрлийз хонины арьсыг ихээр боловсруулан хувцас, эдлэл хийж байна. Нарийн ноост хонины арьс нь нарийвтар ноост хониныхыг бодвол нимгэн хөрстэй, хөнгөн зөөлен, өтгөн ноостой эдлэл үйлдвэрлэхэд тохирсон учир үслэг эд болж чадна. Үслэг эдлэлийн нэхийг үслэг ан амьтдын гоёмсог үс өнгөтэй адилхан болгож дуурайлгахын тулд арьсны үсийг жигд тэгш хяргах, хөрсийг сайн элдэх, өнгө тохируулан будах ажиллагаанууд хийгдэнэ. Энэ талаар Дархан хот дахь нэхий дээлийн үйлдвэрийн технологи өндөр үнэлэгддэг. Дарханы нэхий дээлийн үйлдвэрийн нэхийг элдэж боловсруулах, үс хөрсийг тэгшлэж жигдлэх, өнгө тохируулан будах ажиллагааны технологи нь хаа ч давтагдашгүй, энгийн хүмүүс хуулбарлан хэрэглэх боломжгүй технологи юм. Энд хийгдсэн нэхий дээл, хүрэм, хантааз, малгай, бээлий нь гадаадад валютаар худалдагдаж дотооддоо чухал хэрэгцээт эрэлттэй бүтээгдэхүүн болж байна.

Савхин эдлэлийн нэхий. Дээлийн ба үслэг эдлэл үйлдвэрлэхэд тэнцэхгүй тачир богино ноостой буюу халцгай арьсаар савхин эдлэл үйлдвэрлэнэ. Хэрэв жигд ноосны урт 1 см, жигд биш ноосных 2.5 см-ээс богино, мен ноосны техникийн бусад чанар нь дээлийн ба үслэг эдлэлийн нэхийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байвал ууп арьсыг савхин эдлэлд зориулна. Манай улс хонины арьсыг Улаанбаатарын савхин эдлэлийн үйлдвэрт (хуучнаар шевретийн) боловсруулан торгон савхи үйлдвэрлэдэг. Торгон савхи боловсруулах технологи нь Монгол улсын төрийн соёрхол авсан бөгөөд торгон савхиар дээл, хүрэм, хантааз, костюм, пиджак, малгай, бээлий хийж гадаадад валютаар гаргадаг ба ийм бүтээгдэхүүн нь Олон улсын яармаг үзэсгэлэнгээс удаа дараа алт мөнгөн медаль, диплом авч шагналаар шагнагдсан болно.

ХОНИНЫ ҮҮЛДРҮҮД

Хонины үүлдрийн ангилал

Хонийг гарал үүсэл, бие бялдар, галбир, ашиг шимийн Хонины бүх үүлдрүүдийг чиглэлийг харгалзан ангилдаг. зоологийн ба үйлдвэрлэлийн гэж хоёр ангид хуваана.

Зоологийн ангилал, Хонины сүүлний урт өөхөн хуримтлал, хэлбэр хэмжээгээр ангилна. Бусад төрлийн өөхөн зоологийн ангилалтаар ангилахдаа толгойн ясны шинж байдлаар ялгадаг. Зоологийн ангилалыг анх алдарт натуралист Паллас боловсруулсан бөгөөд дараа нь немцийн эрдэмтэн Натузиус зарим нэмэлт өөрчлөлт оруулсан ба эцэст нь Оросын эрдэмтэн Н.П. Чирвинский, М.Ф. Иванов нар оролцон Боловсруулжээ. Зоологийн ангилалаар бүх үүлдрийн хонийг сүүлний хэлбэр хэмжээг харгалзан 5 бүлэгт хуваасан. богино,

а. Богино шодон сүүлт хонь. Сүүлний үзүүр нь боривоо хүрээгүй эргэсэн богино шодон сүүлтэй, сүүлний нь угт вехен хуримтлал байхгүй үүлдрүүд орно. Ийм уүлдэрт Романов, Опирин, Нолин, Хойт сибирийн үүлдэр сайжрагдаагүй зарим хонь хамаарна.

б. Урт шодон сүүлт хонь. Энэ бүлгийн хонины сүүлний үзүүр боривноосоо доош илүү гарч унжсан урт шодон сүүлтэй, сүүлний угт нь өөхөн хуримтлалгүй байна. Грузины өөхөн сүүлт нарийн ноост хониноос бусад бүх нарийн ноост үүлдэр, мөн английн махны хэвшлийн хурдан өсөлттэй үүлдрүүд, Цигай, Михнов, Черкасс, Соколь, Решетилов болон урт шодон сүүлт сайжраагүй үүлдрүүд бүгд урт шодон сүүлт хонинд хамаарагдана.

в. Богино өөхөн сүүлт хонь. Энэ бүлгийн хонины сүүлний үзүүр нь боривоо хүрээгүй эргэсэн богинохон, сүүлнийхээ угт тод мэдэгдэхүйц өөхөн хуримтлалтай. Энэ бүлэгт монгол үүлдрийн хокиноос гадна Сибирийн бүдүүн ноост сайжраагүй үүлдрийн хонь хамаарна.

г.Урт өөхөн сүүлт хонь. Сүүл нь ерөнхийдөө урт заримын үзүүр нь эргэж боривноос доош унжсан байна. Энэ бүлэгт багтах Эронхи хонины сүүл өөхөн хуримтлал сайтай, үзүүр нь дээшээ эргэж нугарсан латин S - үсгийн хэлбэртэй байна. Ийм сүүлтэй хонинд Каракулаз, Русенин, вехана суулт нарийн ноост хонь мен Кучугур, Закавказ, Осетин, Карачаев, Дагестан, Тушинзн үүлдрийн хонь орно.

д. Ууцан сүүлт хонь. Энэ бүлгийн хонины сүүл нь ууцтайгаа шууд үргэлжилсэн өөхөн давхаргатай өргөгдсөн т сүүл байна. Ер нь сүүл гэж тод мэдэгдэхгүйгээр ууцтайгаа утом үргэлжилсэн байх учир тийнхүү ууцан сүүл гэж нэрлэнэ. Энэ бүлэгт Гиссар, Эдельбай, Сараджин, Дегресс, Джайдара болон Монголын Торгууд, Керей үүлдрийн хонь багтана.

Хонины аж ахуйд эрлийзжүүлэг, гибриджүүлгийн ажил хийгдснээр эрлийз хонины сүүлний хэлбэр хэмжээ, нугалам Ясны тоо ихээхэн өөрчлөгдсөн учир зоологийн ангилалаар хонийг ялгаж танихад хүндрэлтэй болсон. Зоологийн ангилал нь үүлдрийн ялгаа, уул хонины биологийн онцлогыг харгалзан зохиогдсон боловч хонины ашиг шимийн чиглэл, үйлдвэрлэлийн ажиллагаанд ашиглахад тохиромж муутай юм.

Иймд зоологийн ангилалаас гадна хонины ашиг шимийн буюу үйлдвэрлэлийн ангилалыг боловсруулсан.

Үйлдвэрлэлийн ангилал Академич М.Ф. Иванов янз бүрийн хонины егч буй ашиг шимийг үндэслэн үйлдвэрлэлийн ангилалыг боловсруулсан. Үйлдвэрлэлийн ангилалаар хонийг нарийн ноост, нарийвтар ноост, бүдүүвтэр ноост, бүдүүн ноост, мах- өөхний, хурганы буржгар арьсны, нэхийний, ихэр удмын болон нутгийн хосолмол ашиг шимт үүлдрүүдэд хуваана.

Нарийн ноост хонины үүлдэр. Энэ бүлэгт багтах хониноос жигд нарийн ноос бэлтгэхийн хамт сайн чанарын махан бүтээгдэхүүн авна. Нарийн ноост хонины үүлдрийг дотор нь ноосны, ноос- махны, мах ноосны гэж 3 хэвшилд хуваана.

а. Ноосны хэвшил. Оросын меринос, Ставрополь, Грознен, Азербайджаны уулын меринос хонь орно.

б. Ноос- махны хэвшил. Аскани, Алтай, Кавказ, Сальск, Красноярск, Киргиз, Өвөрбайгаль, Өмнөд Казакийн меринос болон Монголын Хангай үүлдрийн хонь орно.

в. Мах- ноосны хэвшил. Прекос, Казахийн нарийн ноост, Архаро- меринос, Грузины нарийн ноост өөхөн сүүлт, Дагестаны уулын нарийн ноост хонь орно.

Нарийвтар ноост хонины үүлдэр. Энэ үүлдрийн хониноос жигд нарийвтар ноос, амт чанар сайтай мах авна. Энэ бүлгийн хонийг дотор нь хоёр хэвшилд хуваана.

а. Мах- ноосны хэвшил. Английн Линкольн, Ромни- марш, Куйбышев, Горький, Латви, Литов, Эстони, Северкавказ, Грузин, Тяншань болон Монголын Орхон, Ерөө хонь орно.

б. Ноос сүүний хэвшил. Цигай үүлдэр болон энэ үүлдрийг ашиглан гаргасан Монголын талын цагаан үүлдрийн хонь орно. Мөн ноосыг урт, богиноор хэвшилд хуваана.

Монголын Бүдүүвтэр ноост үүлдэр. Сайн чанарын хивсний Бүдүүвтэр ноост үүлдэрт Тушин, Алай, Таджик, Сараджин, Байдраг, Торгууд, Говьалтай, Баяд, Тамир, Сартуул хонь орно.

Бүдүүн ноост хонины үүлдэр. Энэ бүлгийн хонь мах- еех ноосны хосолмол ашиг шимтэй. Эсгий, эсгий эдлэл хийхэд тохирсон бүдүүн ноостой. Ийм хонинд Монгол / халх /. Үзэмчин. Барга, Дархад хонь хамаарагдана.

Хурганы буржгар арьсны хонины үүлдэр. Энэ бүлгийн хонины Хурганаас өнгө үзэмж сайтай гоёмсог хээ буржгар бүхий хони авахаас гадна мах-өөх, бүдүүн ноос авна. Ийм үүлдэрт Каракуль, Решетилов, Сокольск болон Монголын Сүмбэр үүлдрийн хонь орно.

"Мах- өөхний ууцан сүүлт хонины үүлдэр. Энэ үүлдрүүд мах- өөхөн арвин ашиг шимтэй. Энд Гиссар, Эдельбаев, Мараджин, Дегресс, Джайдара, Монголын Торгууд, Керей хонь орно.

Ихэр удмын хонины үүлдэр. Энэ бүлгийн хонь нэг удаагийн төллелтеэр олон ихэр хурга (2-6 хурга) төрүүлэх биологийн өвөрмөц онцлогтой. Ийм хониноос арвин мах, арьс авах боломжтой. Ихэр удамтай хонинд Оросын Романов, Финляндын Ландрас, Грузины Имерет, Грекийн Хиос, Францын Котентин хонь орно.

Нэхийний хонины үүлдэр. Энд Оросын Романов үүлдэр орох ба энэ хонины ноос ноолуур, сор үснээс тогтох ба сор үс нь ноолуураас богино бүдүүн ширхэгтэй учир хоорондоо ширэлдэхгүй бөх бат дулаан дээл болдгоор өвөрмөц юм. Энэ хонины сор үс, ноолуурын харьцаа 1: 5-аас 1: 7 байх нь илүү тохиромжтой юм.

Нарийн ноост хонины үүлдрүүд

Нарийн ноост хонины гарал үүслийг нарийн тогтоосон баримт судалгаа ховор ч одоогоос 5000 жилийн өмнө дэлхийд үржүүлж байсан гэдгийг археологийн олдвор болон хэвлэлийн тойм материалыг үндэслэн гаргажээ. Нарийн ноост хонь дан ноолуураас тогтсон техник технологийн сайн чанарын ноос егдөг. Харин нутгийн бүдүүн ноост хониноос илүү тэжээл, байрын сайн нөхцөлд идээшсэн онцлогтой. Орчин үед нарийн ноост хонийг “Меринос " гэж нэрлэх ба XVI- XVII зууны үед Англид ХҮІ Испанид байсан меринос хониноос үүсч гарсан болохыг нотолсон байдаг. Испанийн нарийн хонийг зууны дундуур, Швецид 1623 онд, Францад 1776, Италид 1780, Австралид 1788, хонийг эрлийзжууд Африкт 1813 онд тус тус авчирч нутгийн цэврээр үржуулж вогесөн байна, эророоронд XVIII зууны эхэнд Петр ІХ авчирч үржүүлжээ. Орос оронд Меринос хонийг нутгийн хонхаан эрлийзжүүлснээр И.А. Мерцалов Инфантадо хонийг, П.Д. Мазаев хар далайн хонийг сайжруулж Мазаев үүлдэр, П.Н. Кулешов новокавказын меринос хонийг тус тус гаргасан. 1919 онд Орост "Нарийн ноост хонины аж ахуйг хөгжүүлэх ба хайрлан хамгаалах тухай засгийн газрын тогтоол гарч Австрали, Англи, Аргентинаас Меринос, Рамбулье, Прекос, Линкольн, Ромни- марш, Гемпшир, Шропшир зэрэг олон үүлдэр авчирч үржилд ашигласнаар нарийн ноост хонины 20 гаруй үүлдэр, хэсгийн хонь гаргасан байна.

Нарийн ноост хонийг ашиг шимийн чиглэлийг харгалзан гурван хэсэгт хуваана. 1-р хэвшил. Ноосны хэвшил. Энд нарийн ноост үүлдрийн хонины 1 кг амьдын жинд 50 граммаас дээш цэвэр ноос ноогдох хонийг оруулна. Тухайлбал, Грознен үүлдрийн хонь энэ хэвшилд орох ба 1 кг амьдын жинд 65-75 гр цэвэр ноос ноогддог.

2-р хэвшил. Нарийн ноост үүлдрийн хонины 1 кг амьдын жинд 40-50 гр цэвэр ноос ноогдож байвал ноос- махны хэвшлийн нарийн ноост үүлдэр гэнэ. Үүнд: Алтай, Аскани, Кавказ, Өвөрбайгаль Монголын Орхон хонь орно.

3-р хэвшил. 1 кг амьдын жинд 40 гр-аас доош ноос ноогдвол мах- ноосны хэвшлийн нарийн ноост үүпдэр гэнэ, Энд Прекос, Казакийн ба Архаромеринос үүлдэр орно.

Аскани үүлдэр. Украйны " Аскани Нова аж ахуйд 1924- 1934 онд академич М.Ф. Ивановын удирдлагаар украйны нутгийн хонийг Америкийн Рамбулье үүлдрээр эрлийзжүүлсэн. Бие томтой, чийрэг бие бялдартай, хүзүүний арьс 1-2 атриатай, зарим хонины их биеийн арьс ч атриатай. Энэ үүлдрийн шилмэл хуц (хувий № 882) нь 29.4 кг ноос өгч улсын аварга амжилт үзүүлсэн. Сэрвээний өндөр 68-70 см, их биеийн ташуу урт, 70- 72 см, цээжний бүслэх 100-102 см болно. Цагаан зүстэй, хуц нь эвэртэй, эм хонь эвэргүй. 100 эхээс 140-150 хурга гарна.

стандцад авчирч үржүүлж байгаад Сэлэнгэ аймгийн Зэлтэрт шилжүүлэн эрдэм шинжилгээний туршилтад ашигласан байна.

Кавказ үүлдэр. 1923-1936 онд Ставрополь хязгаspy нутгийн меринос хонийг Америкийн Рамбульегээр эрлийзжуулж гаргасан. 64 дүгээр чанарын 7-8 см урт дунджаар ноосны гарц 6-6.5 кг, цэвэр гарц 385 42% байна кг жин татаж 25 кг ноос өгнө. Эм хонь 54-80 円 жин дарна. Кавказ, Казакстан, Сибир, Киргизд нутгийн хоний Шилмэл хуц 160 Сургий

Алтай үүлдрийн хонь. Оросын Алтай хязгаарын " аж ахуйд профессор Г.Р.Литовченкогийн удидлагаар гаргасан. Сибирийн өмнөт нутагт Новокавказ ба Мазаве уулдрийн хонийг авчирч үржүүлэхэд эм хонины амьдын жин 37 кг, ноосны гарц 4-6 кг, цэвэр гарц 1.2-1.4 кг, ноосны урт ба бел бат хангалтгүй (6.2 см) байсан учир Кавказ ба Австралийн меринос үүлдрийн хуц ашиглаж гаргасан.

үүлдруулдрийн хонь галбирын хувьд Рамбулье хоньтой тай том, эм хонины амьдын жиндээд тала 120 кг, хуц 90-110 кг, дээд талтай уртын татна. Хүзүүндаз 120 2. 3. эм хонь 1-2 нуглаастай. Холтавтар биетэй, нуруу хуцун хондлой үл мэдэг шувтан. Хелийлмэл хэлэв. Э шулуунос 40-42% цэвэр гарцтай, 6-7 кг, шилмэл хуцнаас 21 кг Коос авна. Ихэвчлэн 64 дүгээр чанарын 7-8 см урт ноостой. НООС Эхээс 170-175 хурга авна. Саалийн 3-4 сард 80-90 кг суу саана. Манай улсад Алтай үүлдрийн хонийг 1954 оноос эхлэн авчирсан. Орхон, Хангай үүлдрийг гаргахад үндсэн сайжруулагч үүлдрээр ашигласан. Манай цаг уурт сайн зохицон нутагшсан хонь болно.

Оросын меринос үүлдрийн хонь. Нутгийн бүдүүн ноост хонийг Новокавказ, Мазаев, Америкийн Рамбульегээр эрлийзжүүлж эцэст нь Аскани, Кавказ, Алтай, Ставрополь үүлдрийг ашиглан гаргасан. Чийрэг бие бялдартай. Ноос нь жигд, ноосорхог шинж сайтай, ноос нь нүүр хөлдөө хүртэл ургасан, хээлүүрийн ноос хангалттай. Ноос нь 64 дүгээр чанартай. Арьсны 1 см² талбайд 5447 ширхэг үс ургана. Нэг хониноос 6.2-7 кг бохир ноос авна. Эм хонь 50-55 кг жин дарна. Манай улс 1963 онд анх 26 хуц, 102 эм хонь авч үүлдэр сайжруулах туршлагад ашигласан. Грознен үүлдрийн хонь. Австралиас 5000 гаруй меринос хонь авчирч үржилд ашиглаж гаргасан. Эм хонь 45-50 кг жин дарна. Ноосны чанар 64 ба 70 байна. 1 см уртад 6-7 атриатай. Ноос нь өтгөн арьсны 1 см² талбайд 6000-7000 ширхэг үс ургана. Эм хониноос 6-7 кг бохир, 2.8-3.2 кг цэвэр ноос авна. Цэвэр ноосны хэвшлийн хонь болно.

Ставрополь үүлдрийн хонь. Ставрополь хязгаарын Советское руно байсан Мазаев. Новокааказ шилмэл хонийга цуглуулан Австралий шижруулж гаргасан. Амьдын 1923- 1950 онд аж ахуйд үржүүлж меринос хучийж талбайд 5480 ширхэг үс ургана. Харьцангуй урт 10-13 см 1 ноостой. Ноос нь 64 ба 70 дугаар чанартай. Манайд Хангай үүлдрийг гаргахад цус сэлбэж үржилд ашигласан.

Прекос үүлдрийн хонь Мах-ноосны чиглэлийн хурдан еселттэй хонь юм. ХІХ зуунд Францад анх үүссэн. Эм хонь 65-75 кг жинтэй. 60 ба 58 чанарын ноостой. 1 см² арьсанд 4000-5000 ширхэг үс ургана. Герман, Австрали, Чех, Унгар зэрэг орны нарийн ноост хонийг гаргахад анхны сайжруулагч үүлдрээр ашигласан. Орост нутгийн хонинд цус шингээн эрлийзжүүлж Оросын прекос үүлдрийг гаргасан. Манайд Орхон үүлдрийг гаргахад эхлээд цус шингээн эрлийзжүүлсэн.

Казакийн нарийн ноост үүлдэр. Казакстанд 1931- 1946 онд академич В.А. Бальмонтын удирдлагаар нутгийн ууцан сүүлт хонийг прекос үүлдрээр эрлийзжүүлж гаргасан. Эм хонь 60. 64-р чанарын 50%-ийн цэвэр гарцтай, 3.5-4.5 кг ноос өгне. 1 см² арьсанд 4628 ширхэг үс ургана. 100 эм хониноос 105-130 хурга гарна.

Казакын Архаромеринос үүлдрийн хонь. Казакстанд Бутарин казакийн нарийн ноост хонийг зэрлэг архар хуцны үрээр хээлтүүлж ІІ үеийг гаргаж түүнийгээ Прекос хуцаар хээлтүүлж гаргасан. Урт хөл чацтай, өргөн гүн цээжтэй, уулархаг нутгийн бэлчээрийг сайн ашигладаг, амьдрах чадвар тэсвэр хатуужил сайтай хонь юм. Эм хонь 55-65 кг жин дарна. 50-55% цэвэр гарцтай, 7.5 см урт, 64-р чанарын ноостой. Эм хонь 3.2-3.6 кг ноостой, 1 кг амьдын жинд 30гр цэвэр ноос ноогдоно. Өсөлт түргэн, 4-5 сартай хурганы жин эхийн жингийн 55-60%-д хүрнэ.

Ѳвөрбайгаль үүлдрийн хонь. Буриадын Чит мужид С.С.Крымскийн удирдлагаар нутгийн бүдүүн ноост хонийг Прекос, Аскани үүлдрээр III үе хүртэл эрлийзжүүлж дараа нь Грознен үүлдрийн хуцаар цус сэлбэж нутгийн эрс тэс нөхцөлд нарийн ноос өгдөг хонь гаргасан. 64-р чанартай 7-8 см урт ноостой. Эм хонь 45 кг амьдын жинтэй, 4 кг ноос егне. Манай улсын Дорнод аймгийн Эрээнцавт авчирч нутгийн хонийг эрлийзжүүлэх ажилд ашигласан.

Грузины нарийн ноост өөхөн сүүлт хонь. Нутгийн бүдүүвтэр ноост өөхөн сүүлт Тушин хонийг Кавказийн нарийн ноост үүлдрээр цус шингээн (il үе) эрлийзлүүлж гаргаж авсан.

64-р чанарын жигд нарийн ноостой вехөн сүүлтэйгээр бусад үүлдрээс ялгагдана. Эм хонь 50-55 кг жин дарж 3.5-4.0 КГ НООС егне. Ноосны урт 8 см. Энэ үүлдэр нарийн ноост хонины дотор хамгийн цөөн тоотой (3000) тархалт багатай хонь юм. ГрузиНЫ Эльдари • сангийн аж ахуйд 1939-1959 оны хооронд буй болгосон байна.

Хангай үүлдрийн хонь. Сэлэнгэ аймгийн Найрамдал ( хуучнаар Зэлтэр), Булган аймгийн Орхон суманд нутгийн монгол эм хонийг Алтай үүлдрийн нарийн хуцаар II, III гартал цус шингээж эрлийзжүүлсэн. Шинээр бий болсон эрлийз ноосны гарц чанарыг дээшлүүлэх, бие бялдрын хониныг жигдрүлэхийн Цус сайжруулж гарсан тохиромжтой хэвшлийн хонийг өөрдотор ньү үржүүлж нарийн ноост, Хангайн үүлдрийн хониер 1989 онд гаргасан. Хангайн нарийн ноост хонь галбирын ямар 1989 оногоггүй, чийрэг бие цогцостой, өргөн гүн цээжар нэгэнэрийн маллагаанд сайн зохицуурга бегеед хуцны Сэрвээний өндөр 74 см, их биеийн ташуу урт 74.8 см, цээжний Сэрлэх 115.7 см, цээжний өргөн 23.9 см, гүн 37.4 см байхад эм хонины сэрвээний өндөр 71.7 см, ташуу урт 68.4 см, цээжний бүслэх 104.6 см, өргөн 21.5 см, гүн 33.4 см байна.

Шилмэл ангийн хуцны ноосны гарц 4.6 кг, эм хонь 3.4 кг. охин төлөг 3.2 кг байна. Ноос нь 60, 64 дүгээр чанартай, 7.5-8 см урттай. Нэг см² арьсны талбайд 3200 ширхэг үс ургана. Үржлийн хуц 70-80 кг, эм хонь 52-60 кг, охин төлег 38-45 кг жин татна. Хурганы амьдын жин эхээс ялгах үед (8-р сард) эхээс төрөх үеийнхээс 6-9 дахин нэмэгдэж 21.9- 33.5 кг жинд хүрнэ. Хангай хонийг Монгол улсын төрийн шагналт, мал зүйч Б.Аюушийн удирдлагаар мал зүйч Ш.Гомбосүрэн, Д.Алтангэрэл, Дашийв нар гаргасан,

Хангай хонийг Сэлэнгэ аймгийн Найрамдал, Зүүн бүрэн, Булган аймгийн Орхон суманд цэврээр үржүүлдэг ба Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай, Сайхан, Дарханы Хонгор сумын хонинд сайжруулагчаар ашиглаж байна. Хангай хонь дотроо биеэрхэг, ноосорхог, урт ноост гэсэн 3 гарвал удамтай. Хангай хонины тоо үүлдрийн хэсгээр батлагдах үед 13500 байсан бол үүлдрээр батлагдсан үедээ 23000 болсон байна. 2000 оны заагт Булган аймагт 13226 хангай хонь тоологджээ.

Нарийвтар ноост хонины үүлдрүүд

Энэ бүлэгт багтах хонь нь ноолуур, завсрын үснээс тогтсон жигд нарийвтар ноостой. Мөн сайн чанарын махан нээс шим өгнө. Дэлхийд жигд нарийвтар ноост 100 гаруй үүлдри хонь байдаг. Эдгээр үүлдэр нь ашиг шимийн гарц, чанарин Талаар хоорондоо адилгүй учраас хэд хэдэн хэвшилд Хуваагдана. Зоологийн ангилалтаар нарийвтар ноост хонь урт шодон сүүлт хонины хэсэгт багтана. Гэхдээ нарийвтар ноост хонийг өгч буй ашиг шимийн чиглэлийг харгалзан дараах хэвшилд хуваана. Үүнд:

1. Ноос махны хэвшил. Энэ хэвшилд цигай, куйбышев, грузины нарийвтар ноост өөхөн сүүлт, Монголын Орхон, Тал нутгийн цагаан үүлдрийн хонь хамаарагдана.

2. Английн мах- ноосны хэвшлийн хонь. Үүнийг дотор нь урт ноост ба богино ноост үүлдрүүд гэж хоёр хуваана.

а. Урт ноост үүлдрүүд. Энд Ромни марш, Линкольн, Лейстер, Бордерлейстер үүлдэр болон бусад үүлдрийн хэсгийн хонь орно.

б. Богино ноост үүлдрүүдэд Гемпшир, шропшир, оксфордшир, суффольх болон бусад үүлдрийн хэсгийн хонь орно.

в. Кроссбред хэвшлийн хонины үүлдрүүд. Энэ хэвшлийн хонь нь урт нарийвтар ноостой байхын дээр түргэн өсөлттэй сайн чанарын мах өгөхөд чиглэгдэнэ. Энд Австралийн Полворс, ОХУ-ын Северокавказ, Тянь шань, Шинэ Зеландын Корридель, Америкийн монтадель, Монголын Ерее хонинууд орно.

Цигай үүлдрийн хонь. Эрт дээр үеэс үржүүлж ирсэн. П.Н.Кулешов (1926) цигай хонь анх Грек ба бага Азид үүссэн улмаар Европын зарим хэсгээр тархсан эртний боловсон үүлдрийн нэг гэжээ. Цигай хонь эрт үеийн меринос хоньтой удмын холбоотой гэдгийг түүний ноосны жигдлэг чанар, техникийн бусад үзүүлэлтээр нотолж байна. Манай тооллоос 800 жилийн өмнө Бага Азийн нутагт нарийн ноост хонь үржүүлж байсан түүхтэй бөгөөд меринос цигай хонины гарал үүсэл нэг үндэстэй байж болох юм гэж академич М.Ф. Иванов (1935) бичжээ. Одоо Цигай хонь Балканы хойгийн бүх орнууд Орос ба тусгаар тогтносон орнууд, Унгар, Польш, Австри, Турк, Монгол зэрэг орноор тархжээ. Орост анх цигай хонийг Балканы хойгийн орнуудаас авчирсан.

Цигай хонь бие бялдар, ясжилт сайтай, ууц нуруу тэгш, цагаан зүстэй, хуц нь эвэртэй, эм хонь эвэргүй, урт шодон сүүлтэй. Хуц 65-70 кг. эм хонь 50-55 кг жин дарна. Гулуузны жин 25-27 кг, нядлагын гарц 55% байна. Ноос нь 56 ба 50 дугаар 55-56% -ийн цэвэр гарцтай. Хуцнаас кг, эм хониноос 3-4 кг ноос авна. Арьсны 1 см² талбайд 3200- чанартай, 7-8 см урт, 3400 ширхэг ус ургана. Эм хонь саалийн 126 хоногт 96 л суу егне. Манай улсад 1953 оноос авчирсан. Хэнтийн Өндөрхаан, Сүхбаатар аймгийн Асгат суманд нуттгийн монгол ХОНИЙГ эрлийзжүүлж нарийвтар ноост тал нутгийн цагаан үүлдрийн хонийг гаргасан.

Грузины нарийвтар ноост өөхөн сүүлт хонь. Энэ гаргахад сайжруулагчаар ашигласан. хонийг Грузины "Удабно" сангийн аж ахуйд 1931-1949 онуудад нутгийн ширүүүн ноост Тушин үүлдрийн эм хонийг рамбулье, нутгийн каар эрлийзжүүлж, гаргасан бэлчээрийн ажлын гол зорилго нь уулархаг нутгийн царагаар, бэлчээрийн маллага гол зорилго нь вэр хатуужил, амьдрах чадвар сайтай өөхөн сүүлд нарийвтар ноост хонь бий болгоход чиглэгдсэн. Энэ зорилгоо сонголт заазлалтыг сайн амжилан. Биеэр дунд зэрэг, эм хон буюу 40-55 кг амжилттай хэрэгжүүлж гулууз мах 20-21 кг, сүүлний өөх 2 Ноосны гарц 3.0-3.5 кг, цэвэр гарц түүнээс дээш байдаг. 50-52%, 50-54-р чанарын ноостой, урт нь 9-12 см байна. Энэ хонины тоо 20000.

Манай улсад Жаргалантын САА-д авчирч нутгийн хонийг эрлийзжүлснээр вехөн сүүлт, нарийвтар ноост Жаргалант үржлийн хэсгийн хонийг гаргасан.

Куйбышев үүлдрийн хонь. Оросын Куйбышев мужид Н.В. Васильевийн удирдлагаар 1936- 1948 онуудад нутгийн ширүүн ноост Черкасс үүлдрийг Английн Ромни марш үүлдрийн хуцтай цус шингээн эрлийзжүүлж гаргасан. Гадаад төрх байдлаар Ромни марштай төсөөтэй, өргөн гүн цээжтэй, уртавтар биетэй, махлаг хонь болно. Эм хонь 60-65 кг жин дарна. Намар хурганы гулууз мах 20 кг-д хүрч өсөлт нь эрчимтэй явагдана. 50 ба 54-р чанарын нарийвтар ноостой. Ноосны урт 12-15 см, ноосны гарц 3.5-4.5 кг. Арьсны 1 см² талбайд 2626 ширхэг үс ургана. Манай улсад 1961-1963 онд 53 хуц, 151 эм хонь авчирч Ерөөгийн САА-д үржилд ашигласан. Ерөө хонийг гаргахад сайжруулагчаар ашигласан.

Орхон үүлдрийн нарийвтар ноост хонь. Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйд 1943 оноос нутгийн монгол хонийг прекос үүлдрийн хуцаар III үеийг гартал цус шингээн эрлийзжүүлсэн. Гарсан эрлийзыг өөр дотор нь үржүүлсэн боловч ашиг шим, амьдрах чадвараар өндөр биш байсан. Өөрөөр хэлбэл эрлийз хонь нь жигд нарийн ноостой хонины зэрэгцээ жигд биш бүдүүвтэр ноостой хонь ч байв. Иймд жигд нарийн үүлдрийг ноостой хонийг Цигай хуцаар, бүдүүвтэр ноост хонийг Алтай хуцаар цус сэлбэн сайжруулах эрлийзжүүлэг явуулснаар 1961 тохиромжтой хэвшлийн нарийвтар ноост" Орхон " гаргасан. Үржлийн ажлыг Монгол улсын төрийн шагналт, гавъяат онд зоотехникч Т.Аюурзана, Ж.Рааш, Ші.Дашцэрэн нар удирдан Бруулсан. Орхон хонь бие томтой, галбирын ямар нэгэн согордан ерген гүн цээжтэй, хөлийн гишгилт зөв, ясжилт сайтай, гопуй бэлчээр тууварт зохицсон жилийн турш бэлчээрээр маллагдаын Сэрвээний өндөр 71 см, биеийн ташуу урт 77.2 см, цээжний Буслэх 106.8 см, цээжний ерген 25.3 см, цээжний гүн 34.5 см байна. Үржлийн хуц 84 кг, эм хонь 57.2 кг, охин төлөг 48.0 кг жин татна. Эр хонины гулууз мах 31 кг, нядлагын гарц 49-53%, дотор өөх 3.2-4.1 кг, махны илчлэг чанар 3600-4000 ккал байна. Орхон хонь 50-58 дугаар чанарын жигд нарийвтар ноостой. Үржлийн хуц 5-6 кг, эм хонь 3.8-4 кг ноос өгнө. Ноосны урт 8- 9 см. Шилдэг хуц 10 кг, эм хонь 9 кг ноос егне. Орхон хонийг Сэлэнгэ аймгийн Орхон, Номгон, Төв аймгийн Залуучууд сангийн аж ахуйд цэврээр үржүүлдэг ба Сэлэнгэ аймгийн Цагаантолгой, Бургалтай, Төв аймгийн Угтаал, Заамар, Өвөрхангайн Хархоринд сайжруулагчаар ашиглаж байна. Орхон үүлдрийн хонины дотор 2 удамтай. Урт ноост удмын эм хонь 60 кг жин дарж 4.2 кг ноос өгдөг бол жин ихтэй удмын эм хонь 65 кг, хуц 90 кг жин татаж эм хонь 4.5 кг, хуц 7.0 кг ноос өгнө. Орхон хонь үүлдэр батлагдах (1960) үед 20.0 мянга байсан бол 1990 онд цэвэр 65.9 мянга, эрлийз хонь 167.3 мянга болсон. Харин 2000 оны заагт цэвэр Орхон хонь 14-15.0 мянга, эрлийз нь 20.0 мянга гаруйд тоологдсон байна. Хорогдлын шалтгаан нь дулаан байр, өвс тэжээлийн хангамжгүйгээс хамаарна.

Тал нутгийн цагаан үүлдрийн нарийвтар ноост хонь. Хэнтий аймгийн Өндөрхаан, Сүхбаатар аймгийн Асгат суманд нутгийн монгол хонийг цигай хуцаар II, III үеийг гартал цус шингээн эрлийзжүүлж гарсан тохиромжтой хэвшлийн хонийг * өөр дотор нь үржүүлснээр жигд нарийвтар ноост Тал нутгийн цагаан үүлдрийн хонийг гаргасан. Тал нутгийн цагаан үүлдэр нь тал хээрийн бүсэд зохицсон, чийрэг бие бялдартай, галбирын согоггүй, ясжилт сайтай, жилийн турш бэлчээрээр маллагддаг хонь юм. Цагаан зүстэй, хуцны ихэнхи эвэртэй, эм хонь зонхилж эвэргүй байна. Энэ хонийг Хэнтий аймгийн Мөрөн, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Баянхутаг, Өндөрхаан, Хурх, Чандгана, Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар суманд цэврээр үржүүлж, сайжруулагчаар ашиглана. Шилмэл хуц 65-68 кг, эм хонь 55-58 кг жин татаж хуцнаас 4.5-5.0 кг, эм хониноос 3.2-3.5 кг ноос авна. Ноос нь 54-56 дугаар чанартай, 7-8 см- ийн урттай. Энэ хонины үржлийн ажлыг гавъяат мал зүйч С.Батсyx, мал зүйч Түмэнхишиг нар удирдан явуулсан байна. 1990 онд Тал нутгийн цагаан үүлдрийн цэвэр хонины тOO 20013, эрлийз хонь 92119 байсан бол 2000 оны зааг дээр цэвэр хонь 9499 болж цөөрчээ.

Жаргалант үржлийн хэсгийн хонь. Төв аймгийн Жаргаланд нутгийн монгол Жаргалант суманд 2,3-р үеийг гартал эрлийзжүүлж "Жаргалант хөн суулт хонио хонийг гаргасан. Энэ хонь нарийвтар ноостойн зэрэгцээ өөхөн сүүлт махан ашиг шим хөгжсөн бэлчээрийн зэрэгцаанд зохицсон хонь юм. Хуцнаас 3,5-4,0 кг, эм хониноос 2,8-3,0 кг нарийвтар ноос авах ба ноос нь 54, 56-р чанартай байна. Энэ хонины үржлийн ажлыг гавъяат мал зүйч Т.Аюурзана, дэд доктор А.Лүгтэгсүрэн нар удирдсан байна.

Урт нарийвтар ноост хонины үүлдрүүд

Линкольн үүлдэр. Одоогоос 200 гаруй жилийн өмне Английн Линкольн мужид үржүүлж байсан болхи бие бялдартай нутгийн хонийг Лейстер үүүлдрийн хуцтай эрлийзжүүлж Линкольн үүлдрийг гаргаж азсан. Бие томтой, эм хонины амьдын жин 70-80 кг, зарим хониных 120 кг-д хүрнэ. Цагаан зүстэй, чихний үзүүр нь хар толботой. Махлаг шинжтэй. Маш урт ноостой. Нэг настай хонины ноосны урт 20-25 см, зарим нь 45 см болно. Ноос нь долгиотсон атираатай, туг үсний үзүүрт цагираг хэлбэрийн жижиг буржгартай, ноос нь гялалзсан өнгөтэй, люстер ноосонд тооцогдоно. Энэ хонь 40-44-р чанарын ноостой. Ноосны гарц 5.8-6.0 кг ба цэвэр гарц 70% хүрнэ. Ноосоор нь ноосон эдлэл хийхэд тохиромжтой. Олон улсад аваачин хонины үржлийн ажилд хэрэглэсэн байна.

Лейстер үүлдрийн хонь. Гарал үүслийн тухай баримт материал ховор, академич М.Ф. Иванов бичихдээ: Английн тев хэсэг дэхь Лейстер мужид XVII зууны дунд үеэр болхи бие бялдартай удаан хөдөлгөөнтэй нутгийн хонийг засах зорилгоор зэргэлдээ болон өөрийн аж ахуйгаас шилдэг хуц худалдан авч төрлийн үржүүлгийг анх удаа хэрэглэснээр Лейстер үүлдрийг гаргасан тухай бичжээ.

Лейстер хонь өргөн гүн цээжтэй, богино бүдүүн хүзүүтэй, бие бялдар тэгш, шулуун, богиновтор чихтэй, цагаан зүстэй, эвэргүй, эм хонь 80-90 кг, хуц 95-100 кг жин татаж рекорд болсон. Урт нарийвтар ноостой. Ноосны урт 25 – 30 см, туг үсний үзүүрт жижиг цагирагууд үүсч гоёмсог болгодог. Тэстэрт чанараар хангалтгүй, тэжээл, дулаан байр заавал шаардана.

"Ромни- Марш үүлдэр. Английн Кент мужийн ашиг шим багатай нутгийн ширүүн ноост хонийг Лейстер үүлдрийн хуцтам эрлийзжүүлж гаргасан хурдан өсөлттэй махны хэвшлийн хонь юм. Шинэ-Зеланд, Аргентин, Уругвай, Орос зэрэг оронд хонь Сайжруулах үржлийн ажилд ашигласан. Ромни- марш хонь 12-15 см урттай 46-50 дугаар чанарын ноостой. Эм хонь 3.5-5.0 кг Ноос өгнө. Ноосны цэвэр гарц 60-65% -д хүрнэ. Орост авчирч үржилд ашигласнаар Куйбышев, Острогожск, Печорск хонийг гаргасан. Манай улсад авчирч Ерөө хонийг гаргахад цус сайжруулж ашигласан.

Бордер Лейстер үүлдэр. XVIII зууны сүүлээр Английн Зүүн хязгаарт урт ноост (Тисва терс) нутгийн хонийг Лейстер хуцтай эрлийзжүүлж гаргасан. Бие томтой, монхор хамартай, өвчүүний хэсэг урагшаа бага зэрэг түрсэн. Эм хонины амьдын жин 60-70 кг, ноосны гарц 4-5 кг, ноос нь гялалзсан туяатай, 15- 20 см урт, 44, 48 дугаар чанартай байна. Түргэн өсөлттэй. 4 сартай хурганы гулууз 15-17 кг учир энэ үүлдрийг арвин мах бэлтгэх зорилгоор хэрэгцээний эрлийзжүүлэгт өргөн ашигладаг. Австралид энэ үүлдрийн хуцыг ашиглан арвин ашиг шимтэй Поливорс үүлдрийн хонийг гаргасан. Орост 1962 оноос эхлэн авчирч цэврээр үржүүлсэн ба үүлдэр гаргахад ашигласан байна.

Ерөө үүлдрийн хэсгийн хонь. Сэлэнгэ аймгийн Ерөө нутгийн монгол хонийг Куйбышев үүлдрээр II, III үе гартал цус шингээн эрлийзжүүлсэн. Гарсан эрлийз хонины тооны еселт удаан, ноосны атираа урт хангалтгүй, махлаг хэвшлийн хонь цөөн байсан учир" Северкавказ". Ромни марш үүлдрээр цус сэлбэж гарсан тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь үржүүлж урт нарийвтар ноост шинэ үүлдрийн хэсгийн хонь гаргасан. Энэ хонийг Ерөө болон Баянхараатад үржүүлж байна. Үржлийн ажлыг академич, гавъяат мал зүйч Г.Чадраабалын удирдлагаар мал зүйч Н.Баясгалан, Г.Сандаг, Д.Лхагвасүрэн нар оролцож гаргасан байна.

Ерөө хонь өргөн гүн цээжтэй, богино хөлтэй, хүзүү махлаг, чих шилбэндээ хар хөх толботой зэрэг галбир бие бялдрын онцлогтой, өсвөр насандаа өсөлт түргэнтэй, 11 см ба түүнээс урт, 50-56 дугаар чанарын нарийвтар ноос өгдөг. Хуц 80-90 кг, эм хонь 58-60 кг жин дарна. Үржлийн хуцнаас 5.5-6 кг, эм хониноос 3.2-3.5 кг урт нарийвтар ноос авна. Охин төлөг 40- 45 кг жинтэй, 45-60 хоног бордсон хурга 38-41 кг жин татна. Энэ хонь үүлдрийн хэсгээр батлагдах үедээ 10.3 мянга, 1990 онд цэвэр үүлдрийн хонины тоо 26,7 мянга, түүний эрлийз 3,5 мянга байсан бол 1996 онд цэвэр үүлдрийн хэсгийн хонь 12.1 мянга, эрлийз нь 1.5 мянга болсон байна.