МОНГОЛ ҮҮЛДРИЙН ХОНЬ
Монгол үүлдрийн хонь зоологийн ангилалтаар богино өөхөн сүүлт хонины бүлэгт, ашиг шимийн чиглэлээр мах-өөх-ноосны хонинд хамаарна. Монгол хонь чийрэг бие цогцостой, галбирын согоггүй, толгой хөнгөн, ялимгүй монхор хамартай, хуц нь ихэвчлэн том эвэртэй, дунд зэрэг махлаг хүзүү, тэгш өргөн зоо нуруутай, борвиндоо хүртэл унжсан дугираг том өөхөн сүүлтэй, сүүл нь махир үзүүр отготой1.
Монгол хонины цээж өргөн, гүн, хөл тэгш зөв гишгэлттэй, алхаа нь чанга, туруу нь бөх бат тул алсын бэлчээр тууварт явахдаа сайн, яс нь нягт бат бөх, мах булчин сайн хөгжсөн байна. Цагаан зүстэй, хар, бор, улаан, шар халзан толгойтой хонь зонхилно. Эм хонины амьдын жин дунджаар хавар 29.0-35.0 кг, намар 44-49 кг, хуц хавар 50-55 кг жинтэй. Үндсэн ашиг шим нь мах-өөх-ноос юм. Нядалгын гарц нь 48-53%. Зун, намрын улиралд эм хонь 22.4-48.0%, эр төлөг 22-57.8%, охин төлөг 15-68% -иар амьдын жингээ нэмдүүлдэг3. Хаврын хяргалтаар охин төлөг 1.0 кг, эм хонь 1.2 кг, хуц 1.6 кг хурга 0.3 кг ноос өгнө.
Монгол хонины ноосонд ноолуур 71.8-76.7%, завсрын үс 8.3-11.0%, сор үс 4.6-9.8%, ямаан үс 2.5-15.3% эзэлнэ. Ноолуурын нарийн 22.1 мкм, завсрын үс 33- 50 мкм, сор үснийх 51-90 мкм, ямаан үс 70-295 мкм байдаг. Монгол хонины 9-19% нь ноосондоо ямаан үсгүй, 50.4% нь хоёрдугаар зэргийн ноостой, учир хивс хийхэд нэн тохиромжтой Харин ноосны 30 гаруй хувь нь гуравдугаар зэрэгт орох учир эсгий, эсгий здлэл хийнэ2.
Г.Самбуугийн /1978, 1994/ судалгаагаар нутгийн үүлдэр, омгийн хониор Монгол хонийг сайжруулахад ашиг шим удамшлын хувьд янз бүрийн үр дүн өгч байв. Тухайлбал: Үзэмчин, Баяд, Барга хониор сайжруулахад Монгол хонины амьдын жин 1.6-3.9г, нядалгын гарц 0.6-3.0 кг (8-12.0%) -иар нэмэгдүүлж махан ашиг шимд нөлөөлсөн ба Байдраг, Говь-алтай үүлдэр нь Монгол хонины ноосны гарцыг 180- 340 г (15-28.6%) - иар нэмэгдүүлж нооосон дахь ямаан үсийг багасгаж ноолуурын эзлэх хувийг ихэсгэн бүдүүвтэр ноостой хонь болж байна 3,4.
Монгол улсад 1930-аад оноос анх хонин сүргийн ашиг шимийн шинж чанарыг дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч байсны нэг нь арвин ашиг шимтэй нарийн, нарийвтар ноост хонийг үржүүлэх болсон байна4.
Монгол хонины арьсны судалгааНЫ ТОЙМ
М.Төмөржав /1965/ Баяд хонины арьсны нийт зузаан 3212.2 мкм үүнээс өнгөн хөрс 29.4, үст давхар 2345.7, торлог давхар 867.2 мкм зузаан байсанг тэмдэглэжээ5. М.Төмөржав /1965, 1977, 1989/ судалгаагаар бүдүүн ноост монгол хонины нялх хурганы арьсны зузаан 1.5 настай шүдлэн хонины арьсны 87.1 хувьтай тэнцүүбайсан боловч төрснөөс хойш 6 сартай болтол эрчимтэй өсч 18 хувиар нэмэгддэг боловч 1.5 настай үеийн арьс нимгэрсэн байжээ. Монгол хонины арьсны нийт зузаан 3055 мкм үүнээс өнгөн хөрс 33, үст давхар 2379, торлог давхар 676 мкм, цавуурхаг ширхэгийн багцын бүдүүн 17.8 мкм байдаг гэж тэмдэглэжээ5.
Г.С.Абсаджанов /1970/ үсний анхдагч, хоёрдогч уутанцарын харьцаа ихтэй хонь илүү жигд нарийн ноос өгөхөөс гадна ноосны цэвэр гарц ихтэй гэж дурьджээ. Анхдагч, хоёрдогч уутанцарын харьцаа бүдүүн ноост хонинд 3-5, бүдүүвтэр ноост хонинд 5.5, нарийвтар ноост хонинд 8.1, нарийн ноост хонинд 10.5 болж ялгаатай байсанг бүтээлдээ тэмдэглэжээ. Б.Цэрэнжав, Б.Минжигдорж /1968/, Д.Чойжил /1970/ нар дархад хонины 1 мм2 талбайд 29.1±1.3 уутанцар байна гэжээ. Д.Чойжил, З.Гончигжав /1973/ үзэмчин хонины 7 сартай эр хурганы нойтон арьсны жин 3.27 кг, охин хурга 3.54 кг, арьсны талбай эр хурга 111.8 дм2, охин хурга арьсны талбай 124.0 дм2 байдгийг тэмдэглэжээ. З.Гончигжав, Л.Содномдорж /1973/ хонины 18 сартай шүдлэнгийн нойтон арьсны жин 3.95 кг, нас гүйцсэн эм хониных 4.6 кг, шүдлэн хонины арьсны талбай 103.3 дм2, эм хониных 133.2 дм2, арьсны нийт ба үе давхруудын зузаан 3113.08±21.2, өргөн дөвхар зузаан 32.49±0.71, үст давхар 2365.11±33.9, торлог давхаргын зузаан 692.8±23.2 байдгийг тэмдэглэжээ6.
Ц.Арвий /1983/ Байдраг үүлдрийн хуцны арьсны нийт зузаан 2931.1, охин төлөгнийх 2615.1 мкм байна. А.Жүгдэрнамжил /1985/ тал нутгийн цагаан үүлдрийн хуцны арьсны зузаан 3255.3, эм хонины арьс 2346.6, 12 сартай төлөгний арьс 2116.8 микрон зузаан байх бөгөөд нийт зузааны 57.3-63.2%-ийг үст давхар, 36.7- 40,3%-ийг торлог давхарэзэлдэг байна. Хуц, эм хонины арьсны 1 мм талбайд байгаа нийт уутанцарын тоо 2-.0-30.5, анхдагч, хоёрдогч уутанцарын харьцаа 6.2- 7.1 байна[15]. Б.Пүрэв, Н.Сүхээ /1983, 1994/ торгууд хонины хурганы арьсны нийт зузааны 1.1 хувийг өнгөн хөрс, 60 хувийг үст давхарга, 38.9 хувийг торлог давхарга, охин төлгөнд 0.9 хувийг өнгөн хөрс, 72.2 хувийг үст давхарга, 26.9 хувийг торлог давхарга, эм хонины арьсны зузааны 0.9 хувийг өнгөн хөрс, 70.8 хувийг үст давхарга, 28.3 хувийг торлог давхарга, төлгөн хуцны арьсны зузааны 1.0 хувийг өнгөн хөрс, 68.6 хувийг үст давхарга, 30.4 хувийг торлог давхарга, үржлийн бүдүүн хуцны арьсны зузааны 1.4 хувийг өнгөн хөрс, 67.3 хувийг үст давхарга, 31.3 хувийг торлог давхаргууд эзкэлдэг байна. Арьсны 1 мм2 тутамд уутанцрын тоо нялх хурганд 37.4, охин төлгөнд 27.3, эм хонинд 25.1, төлгөн хуцанд 23.7, үржлийн хуцанд 35.7 байдаг байна. Анхдагч, хоёрдогч уутанцрын харьцаа нялх хурганд 6.5, охин төлгөнд 7.03, эм хонинд 5.8, төлгөн хуцанд 6.1, үржлийн хуцанд 7.8 байжээ. А.Лүгтэгсүрэн /1989, 2001/ нарийвтар ноост өөхөн сүүлт жаргалант хонины 18 сартай шүдлэнгийн нойтон арьсны жин 3.95 кг, нас гүйцсэн эм хониных 4.6 кг, шүдлэн хонины арьсны талбай 103.3 дм2, эм хониных 133.2 дм2 байдгийг тэмдэглэжээ. Н.Нямаа/1996, 2004/ Алтанбулаг хонины 8 сартай хурганы нойтон арьсны жин 3.01 кг, 18 сартай шүдлэнгийн арьсны жин 3.67 кг, нас гүйцсэн эм хониных 4.3 кг, эр хонь 2.5 настай 4.17 кг, 3.5 настай 4.4 кг, 4.5 настайд 5.1 кг байжээ. Арьсны талбай нь насны дагуу нэмэгдэх бөгөөд 8 сартай хурганы арьсны талбай 86.96 дм2, шүдлэн хонины арьсны талбай 115 дм2, эм хониных 123.1 дм2 , эр хонь 2.5 настай 118.8 дм2 , 3.5 настай 125.4 дм2, 4.5 настайд 133.86 дм2 байна. Арьсны нийт ба давхруудын зузаан 8 сартай хурганых 2758.96±1.13, 1.5 настай шүдлэн хонины арьсны нийт зузаан 2763.8±1.2, бүдүүн эм хониных 2858.8±0.99, хуц 2969±1.0 үүнээс торлог давхаргын зузаан 8 сартай хурга 733.4±1.2, 1.5 настай шүдлэн хониных 764.8±0.61, бүдүүн эм хониных 650.6±0.49 мкм, хуц 790.6±0.31 байдгийг тэмдэглэжээ. Н. Дашийв, Г.Алтангэрэл /2006/ нарын судалгаагаар хангай үүлдрийн нарийн ноост хонины 1см2 талбайд дунджаар 4258-7000 хүртэл уутанцартай, бордсон хурганы арьсны талбай 83-85дм2, нас гүйцсэн хонины арьсны талбай 110-130 дм2 байдгийг судлаачид бүтээлдээ тэмдэглэжээ8.
МОНГОЛ ҮҮЛДРИЙН ХОНИНЫ АРЬСНЫ СУДАЛГАА
Судалгаа явуулсан газар
Монгол үүлдрийн хонины арьсны бичил бүтцийн судалгааг арьс ширэн түүхий эдийн ангиллын MNS60-2013 стандартын дагуу жижиг талбайтай буюу 45,1-55,0 дм2, дунд буюу 55.1-85дм2 ба том 85,1 дм2-аас дээш хэмжээг үндэслэн 3 бүлэг болгон, улмаар бүлэг тус бүрт арьсны байр зүйн хэсгүүдээр тухайлбал хүзүү, хажуу, хээл ба хондлойн хэсгээс дээж бэлтгэн судлав.
Гистологийн шинжилгээнд зориулж Мах импекс ХХК-ны нядалгааны цехэд бойнд орсон Баянхонгор аймгийн нутгийн монгол үүлдрийн хонины арьснаас сонгов. Нядалгаанд дан нас гүйцсэн хонь байв. Иймд дээж бэлтгэхдээ монгол үүлдрийн хонины арьсны талбай хэмжилтийг MNS60-2013 стандартын дагуу гүйцэтгэж, дунд (55.1-85дм2) ба том (85,1 дм2-аас дээш) талбайтай арьснаас тус тус 3, нийт 6 арьс сонгон байр зүйн хэсгүүдээр, дээж бэлтгэв.
Харин хонины жижиг талбайтай буюу 45,1-55,0 дм2 хэмжээтэй арьсны дээжийг Цалуут ХХК-ний Иранд хурганы мах нийлүүлэхээр бэлтгэсэн монгол үүлдрийн хонины 3 хурганы арьснаас байр зүйн хэсгүүдээр дээж аван, бэлтгэв. Дээжүүдийг зориулалтын кассетанд бэхлэн, формалины уусмалд хадгалан 5 хоногийн дотор лабораторид хүргүүлэв.
Арьсны бичил бэлдмэлийн препаратыг МЭЭШХ-ийн Эмгэг судлалын лабораторид бэлтгэн, уншиж судлах ажиллагааг МААЭШХ-ийн Ноолуур судлалын лаборатори болон ХААИС-ийн Арьс, шир судлалын лабораторид, электрон микроскопын судалгааг МУИС-ийн Нанотехнологийн үндэсний төвийн лабораторид, атомын хүчний микроскопын судалгааг АРМОНО арьс ширний судалгааны төвд тус тус хийж гүйцэтгэв.
Судалгааны ажлын аргазүй
Арьсны дээж авах: Монгол үүлдрийн хонины арьсны хүзүүний хэсгийн дээжийг голын зугамнаас 5 см, доош 8см зайд, хажуу хэсгийн дээжийг арьсны зузаан хэмждэг далны арын хэсгээс, хээлийн арьсны дээжийг хээлээс дотогш 8 см, хондлойн дээжийг хондлй хэсгийн дээжийг сүүлний угаас дээш хуваагч шугамын дагуу 8 хажуу тийш 5 см зайд кассетны хэмжээгээр буюу 2,5-2,0 см хэмжээтэй тус тус авсан болно. Авсан дээжээ кассетанд 4 талыг нь утсаар бэхлэн, таних тэмдэг зүүж 10%-ийн формалины уусмалд 24 цаг байлгасны дараа 5%-ийн формалины уусмалд шилжүүлж, лабораторийн шинжилгээнд оруулах хүртэл хадгалав.
ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эмгэг судлалын лабораторийн батлуулсан арга зүйн дагуу задлан шинжилгээг хийв. Арьсан дахь үсний ширхэгийн хөндлөн огтолсон чиглэлээр бэлтгэсэн бичил бэлдмэл дээр үсний уутанцарын тоо, анхдагч, хоёрдогч уутанцарын харьцааг, харин босоо зүсэлтийн бичил бэлдмэл дээр арьсны нийт болон үе давхрагуудын зузаан, хоёрдогч уутанцарын суултын гүн зэрэг үзүүлэлтийг тодорхойллоо.
Арьсны бичил бэлдмэл бэлтгэхийн тулд арьсны дээжийг 5%-ийн формалины уусмалаас гаргаж, крантны урсгал усаар 24 цагийн турш сайтар зайлсны дараа дээжний өөг зориулалтын хутгаар тэгшилж, тугалган цаасаар хийсэн 1 см-ийн голчтой бортгонд байрлуулна. Хэвтээ чиглэлийн зүсэлтийн дээжний үстэй талыг доош харуулан байрлуулж, бортогны ёроолоос хөндийрүүлэхгүй зөөлөн дарж Tissue-Tek цутгагчийг 0.7-1.0 см зузаан цутгаж, тэгш гадаргуу дээр тавьж хөлдөөнө. Цутгасан хөлдүү дээжийг тугалган бортгоноос гэмтээлгүйгээр салган 2-6 цагийн өмнө залгаж хөргөсөн хөлдөөгч микротомын тавиур дээр нааж хөлдөөгөөд 10-15 мкм зузаантай зүснэ. Микротомын хутган дээрх зүсмэлийг бариултай зүүний тусламжтайгаар болгоомжтой авч нэрмэл ус, 50%, 70%-ийн спиртийн уусмалд тус бүр 1-2 минут байлгаад, Судан III будганд 3-5 минут 70%, 50%-ийн спиртийн уусмалд 1-2 минут байлгаад гемотоксолинд 10 минут будаад крантны усанд 10-20 минут тод хөх өнгөтэй болгож хөхрүүлээд, бариултай зүүний тусламжтайгаар тавиур шилэн дээр сайтар тэнийлгэн байрлуулсны дараа уудаг цаасаар усыг болгоомжтой шингээж авна. Хуурай зүсмэл дээр 1 дусал глицерин-желатины холимог дусааж бүрхүүл шилээ хий оруулахгүйгээр болгоомжтой наан, хэсэг хугацаанд тавьж бэхжүүлсний дараа микроскопийн шинжилгээнд оруулна.
Монгол үүлдрийн хонины арьсны бичил
бүтЦИЙН ХЭМЖИЛТИЙН ДҮН
ЭлЕктрон микроскопооор шинжилсэн дүн.
Арьсны бичил бүтцийг тодорхойлохын тулд түүний нийт ба үе давхаргуудын зузаан, торлог давхаргын цавуурхаг ширхэгийн багцын зузаан, үсний анхдагч, хоёрдогч уутанцар, тосны булчирхайн хэлтэрийн өргөн, нэгж талбай дахь үсний уутанцрын тоо, харьцаа зэрэг гол гол үзүүлэлтүүдийг тодорхойлов.
Судалгаанд дээр дурьдсанчлан MNS60:2013 стандартын дагуу том, дунд, жижиг гэсэн бүлэгт хувааж том талбайтай бүлэгт 85-108 дм2 хүртэл, дунд талбайтай бүлэгт 75-84 дм2, жижиг талбайтай бүлэгт 45-55 дм2 талбайтай арьсыг тус тус хамруулав.
Монгол үүлдрийн хонины арьсны нийт зузааныг хүснэгт 1 болон зураг 1-ээр харуулав.
Хүснэгт 1. Монгол үүлдрийн хонины арьсны нийт зузаан, мкм
Монгол хонины 85-108 дм2 талбай бүхий том арьсны нийт зузаан байршил зүйн хэсгүүдэд 2011.4-3728.3мкм, дунджаар 2991.5±41.9 мкм бөгөөд хажуу хэсгийн зузааныг 100% гэж үзвэл хүзүүнийх 29.5%, (P>0.999) хондлойнх 30.67%-иар (P>0.999) илүү байна. Арьсны үндсэн оршимж хэсгүүдийн ялгаа бүртгэл зүйн хувьд бодит ялгаатай байгаагийн зэрэгцээ оршимж хэсгүүдийн нийт зузааны хамгийн их бага үзүүлэлтийн зөрүү хүзүүнд 1416.3 мкм, хажууд 1559.6 мкм, хондлойд 1342.5 мкм байна.
Том талбайтай арьсны хээлийн хэсэг нимгэн (2011.4) өөрөөр хэлбэл хажуу хэсгийн арьсны нийт зузаанаас 22.05%-иар доогуур үзүүлэлттэй байна.
Дунд хэмжээний 65-85 дм2 талбайтай арьсны нийт зузаан байршил зүйн хэсгүүдэд 1680.4-3162.4 мкм, дунджаар 2488.5±27.19 мкм бөгөөд хажуу хэсгийн зузааныг 100% гэж үзвэл хүзүүнийх 37.67% (P>0.999), хондлойнх 37.45% (P>0.999) илүү байна. Судалгааны энэ бүлгийн арьсны үндсэн оршимж хэсгүүдийн нийт зузаан хоорондоо бодит ялгаатай байгаа нь ажиглагдлаа.
Монгол хонины жижиг талбайтай (45-55дм2) арьсны үндсэн хэсгийн нийт зузаан 1385-2232.7 мкм, дунджаар 1708.4±25.24 мкм, хажуу хэсгийнхтэй харьцуулвал хүзүүний хэсгийнх 26.94% (P>0.999), хондлойнх 28.49% (P>0.999) илүү, эдгээр ялгаа бүртгэл зүйн хувьд бодит ялгаатай болох нь харагдлаа. Оршимж хэсэг тус бүрийн хамгийн бага ба их үзүүлэлтийн зөрүү хүзүүнд 876.2 мкм, хондлойд 933 мкм байна.
Зураг 1. Монгол хонины арьсны нийт зузаан
А. Том талбайтай хонины арьс босоо зүсэлт
10х2.5х0.02
Б. Дунд талбайтай хонины арьсны босоо зүсэлт 10х2.5х0.02
В. Жижиг талбайтай хонины арьсны босоо зүсэлт
10х2.5х0.02
Малын арьсны хамгийн гадна талын давхарга бол эпидермис юм. Өтгөн үс ноостой амьтдын эпидермис нь их нимгэн байх ба харин сийрэг үстэй арьс нь зузаан эпидермистэй байна. Мөн нэг амьтны нэг арьсны янз бүрийн хэсэгт эпидермис иь харилцан адилгүй зузаан нимгэн байдаг. Монгол хонины арьсны эпидермисийн зузааныг хоёрдугаар хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 2. Монгол хонины арьсны эпидермисийн зузаан, мкм
Хоёрдугаар хүснэгтээс үзэхэд том талбайтай арьсны эпидермисийн үнэмлэхүй зузаан 18.26-33.68 мкм буюу дунджаар 26.94±0.79 мкм, дунд талбайтай арьсных 17.42-28.8 мкм буюу дунджаар 22.38±0.78 мкм, жижиг арьсных 15.97-23.77мкм, дунджаар 19.08±0.57 мкм байна. Монгол хонины арьсны үндсэн хэсгийн эпидермисийн харьцангуй зузаан (эпидермисийн зузааныг арьсны нийт зузаанд харьцуулсан үзүүлэлт) том арьсанд 0.75-0.89% буюу 0.82%, дунд талбайтай арьсанд 0.9-1.02% буюу 0.96%, жижиг талбайтай арьсанд 0.91-1.15%, дунджаар 1.03% байна.
Эпидермистэй залган үст давхарга оршино. Үст давхарга жинхэнэ хөрсний дээд хэсгийг эзэлнэ. Үст давхаргад үс, хөлс тосны булчирхай, цусны судсууд зэрэг байрлана. Хонины арьсны жинхэнэ хөрсний үст давхарга харилцан адилгүй зузаантай байна. Эпидермисийн давхаргын доод хязгаараас анхдагч уутанцарын булцуу хүртэлх хэмжээсээр үст давхаргын зузааныг тодорхойлон гуравдугаар хүснэгтээр харуулав.
Хүснэгт 3. Монгол хонины арьсны үст давхаргийн (эпидермисийн хамт) зузаан, мкм
Монгол хонины арьсны үст давхаргын үнэмлэхүй зузааны үзүүлэлт оршимж хэсэг, талбайн хэмжээнээс хамаарч ялгаатай байна.
Том талбайтай арьсны үндсэн хэсгийн үст давхаргын үнэмлэхүй зузаан хүзүү, хажуу, хондлойд 1014.8-2330.4 мкм, дунджаар 1784.1±34.75мкм бөгөөд хажуу хэсгийн зузааныг 100% гэж авч үзвэл хүзүүнийх 36.95% (P>0.999), хондлойнх 39.73% (P>0.999), дунд талбайтай арьсанд хүзүүнийх 49.6% (P>0.999), хондлойнх 43.2% (P>0.999), жижиг талбайтай арьсанд хүзүүнийх 8.45% (P>0.999), хондлойнх 36.49% (P>0.999)-иар тус тус илүү байв.
Давхарга тус бүрийн зузааны үзүүлэлтийг арьсны нийт зузаанд харьцуулсан үзүүлэлтээр илэрхийлж монгол хонины арьсны үст давхаргын харьцангуй зузааныг тооцож үзвэл: том талбайтай арьсны үст давхарга хүзүүний хэсэгт түүний нийт зузааны 63.8%, хондлойд 62.2%, хажууд 57.02%, хээлэнд 50.4%, дунд талбайтай арьсны хүзүүнд 69.1%, хондлойд 66.7%, хажууд 61.03%, хээлэнд 70.7%, жижиг талбайтай арьсаны хүзүүнд 60.9%, хондлойд 65.6%, хажууд 63.2%, хээлэнд 65.4%-ийг эзэлж байна. Монгол үүлдрийн хонины арьсны үст давхаргын зузааныг зураг 2-оор үзүүлэв.
Зураг 2. Монгол хонины арьсны үст давхаргын зузаан
А. Том талбайтай хонины арьсны босоо зүсэлт
10х2.5х0.02
Б. Дунд талбайтай хонины арьсны босоо зүсэлт 10х2.5х0.02
В. Жижиг талбайтай хонин арьсны босоо зүсэлт
10х2.5х0.02
Торлог давхраа нь цавуурхаг ширхэгийн багцуудаас тогтож арьсны физик механик, таваарын шинж чанарыг нөхцөлдүүлдэгээс гадна арьсыг шим тэжээлийн бодисоор хангах бөгөөд тэнд ихэвчлэн өөхөн холбогч эд оршдог боловч малын тарга хүчнээс хамаарч харилцан адилгүй байна.
Хүснэгт 4. Монгол хонины арьсны торлог давхаргын зузаан, мкм
Монгол үүлдрийн хонины арьсны торлог давхаргын зузааныг дөрөвдүгээр хүснэгтээр харуулав. Том талбайтай арьсны торлог давхаргын үнэмлэхүй зузаан үндсэн байр зүйн хэсгүүдэд 996.6-1405.9 мкм-т хэлбэлзэлж, дунджаар 1207.3±22.7 мкм, хажуу хэсгийн зузааныг 100% гэж тооцвол хүзүүнийх 16.13% (P>0.999)-иар, хондлойнх 21.25% (P>0.999)-иар илүү, хээлийнх 9.98% (P<0.95)-иар бага байна.
Дунд талбайтай арьсны зузаан үндсэн хэсгүүдэд 492.1-1052.6 мкм, дунджаар 820.53±22.7 мкм хажуу хэсгийнхтэй харьцуулахад хүзүүний торлог давхаргын зузаан 21.47% (P>0.999), хондлойнх 27.39% (P>0.999)-иар илүү, хээлийн хэсгийнх 35.5% (P<0.95) нимгэн үзүүлэлттэй байна.
Жижиг талбайтай арьсны үндсэн хэсгүүдийн зузаан 478.06-789.9 мкм, дунджаар 653.3±16.81 мкм, хажуу хэсгийн зузааныг 100% гэж тооцвол хүзүүнийх 36.5% (P>0.999), хондлойнх 33.2% (P>0.999)-иар илүү зузаан, хээлийн хэсгийн арьс 6.57% (P<0.95)-иар доогуур үзүүлэлттэй байв. Торлог давхаргын үнэмлэхүй зузаан арьсны талбайн хэмжээг даган нэмэгдэж, тухайлбал жижиг арьсны хүзүү, хондлой, хажуу хэсгийн торлог давхаргын зузаан том талбайтай болоход 45.4- 53.7%-иар нэмэгдсэн нь малын нас ахих тусам энэ давхарга эрчимтэй хөгждөгтэй холбоотой юм.
Монгол хонины арьсны торлог давхаргын харьцангуй зузааныг тооцож үзвэл том талбайтай арьсны хүзүүнд 36.2%, хондлойд 37.8%, хажуу хэсэгт 42.9%, хээлэнд 49.6%, дунд талбайтай арьсны хүзүүнд 30.9%, хондлойд 33.3%, хажуу хэсэгт 38.9%, хээлэнд 29.3%, жижиг талбайтай арьсны хүзүүнд 39.1%, хондлойд 34.04%, хажуу хэсэгт 36.8%, хээлэнд 34.6% байна.
Арьсны нэгж талбай дахь үсний уутанцрын тоо, үсний уутанцар, тосны булчирхайн хэмжээ
Мал амьтдын арьсанд үс ноос буй болгож байдаг үндсэн хэсэг бол арьсны анхдагч, хоёрдогч уутанцар юм. Хонины ноосны нягт, сийргийн байдлыг арьсны бичил бэлдмэл дээр үзэж, нэгж талбайд байгаа болон үсний бүлэг дэх уутанцрын тоог тодорхойлж бүлгийн доторхи хоёрдогч уутанцарыг анхдагч уутанцарт харьцуулан үнэлдэг аргыг арьсны чанар судлахад хэрэглэхийг Н.А.Диомидова зөвлөжээ. Анхдагч уутанцар хөлсний ба тосны булчирхайтай байна. Анхдагч уутанцар хурганы хэвлийн хөгжлийн 50-70 хоногт бий болж хээлийн хөгжлийн 4 дэх сард хөгжлөө бүрэн гүйцэж үс бий болгоно. Монгол хонины арьсны 1 мм2 талбай дахь уутанцрын тоо харьцааг тавдугаар хүснэгтэд харуулав.
Хүснэгт 5. Монгол хонины арьсан дахь үсний анхдагч, хоёрдогч уутанцрын тоо
Монгол хонины арьсны нэгж талбай дахь үсний уутанцрын тоо, түүний оршимж хэсэг болон талбайн хэмжээтэй уялдаж нэлээд ялгаатай байна.
Том талбайтай арьсны нийт уутанцрын тоо 10.14-20.86, дунджаар 17.25±0.31 үүнээс ХУ/АУ харьцаа 3.91-5.40, хажуу хэсгийн нийт уутанцрын тоог 100% гэж тооцоход хондлойнх 7.62% (P<0.95) хүзүүнийх 10.16% (P<0.95), хээлийнх 51.3% (P>0.999)-иар цөөн, дунд талбайтай арьсны нийт уутанцрын тоо 13.73-26.02, дунджаар 21.59±0.34, ХУ/АУ харьцаа 3.02-5.51, хажуу хэсэгтэй харьцуулвал хүзүүнийх 3.8% (P<0.95), хондлойнх 16.9%(P>0.999) цөөн хээлийн хэсгийнх 47.23%-иар цөөн, жижиг талбайтай арьсных 20.03-39.64, дунджаар 30.42±0.44, ХУ/АУ харьцаа 4.12-5.65, хажуу хэсэгтэй харьцуулвал хүзүүнийх 42.62% (P>0.999), хондлойнх 52.88% (P>0.999), хээлийн хэсгийнх 66.41% (P>0.999)-иар тус тус цөөн байв. Үүнээс үзэхэд малын арьсны талбай нэмэгдэх тутам нэгж талбай дахь үсний уутанцрын тоо байр зүйн хэсэг бүрт цөөрч байна.
Зураг 3. Монгол хонины арьсан дахь үсний анхдагч, хоёрдогч уутанцар
А.Том талбайтай хонины арьсны хөндлөн зүсэлт /10х2.5х0.02/
Б. Дунд талбайтай хонины арьсны хөндлөн зүсэлт /10х2.5х0.02/
В. Жижиг талбайтай хонин арьсны хөндлөн зүсэлт
/10х2.5х0.02/
Зургаас харахад хонины арьсны анхдагч, хоёрдогч уутанцар бүлэг үүсгэн холбох эдэн зурвасаар оршдог болох нь харагдаж байна.
Арьсны бүтцийн элементүүдийн хэмжээ, тоо харьцаа нь ноосон ашиг, шимийн гарц чанарыг илэрхийлэх үзүүлэлт болдогоос гадна арьс боловсруулах технологийн үндэслэлийг гаргахад ач холбогдолтой. Чанарын хамгаалалт хийсэн арьсны бичил бүтэц өөрчлөгдсөн эсэхийг тодорхойлоход харьцуулж ашиглах зорилгоор энэхүү судалгаанд арьсны анхдагч, хоёрдогч уутанцрын голч, анхдагч уутанцрын тосны булчирхайн хэлтэрийн өргөнийг хэмжиж дараах хүснэгтээр харуулав (хүснэгт 6).
Хүснэгт 6. Монгол үүлдрийн хонины арьсны анхдагч, хоёрдогч уутанцрын голч, тосны булчирхайн хэлтэрийн өргөн, мкм
Зургаадугаар хүснэгтээс үзэхэд жижиг талбайтай арьсан дахь үсний анхдагч уутанцрын голч биеийн хэсгүүдэд харилцан адилгүй хэмжээтэй, тухайлбал: 82.9-123.7 мкм, дундажаар 105.19 мкм, хоёрдогч уутанцрын голч 47.32-59.9 мкм, дундажаар 53.23 мкм, дунд талбайтай арьсны анхдагч уутанцрын голч оршимж хэсгүүдэд 85.5-139.75 мкм, дундажаар 115.3 мкм, хоёрдогч уутанцрынх 49.2-65.87 мкм буюу дундажаар 58.39 мкм, том талбайтай арьсны анхдагч уутанцрын голч 153.4-166.45 мкм, дундажаар 161.01 мкм, хоёрдогч уутанцрынх 59.71-79.58 мкм, дундажаар 66.51 мкм байна.
Үсний уутанцрын голч биеийн хэсгүүдээр ялгаатай эсэхийг тодруулах зорилгоор хажуу хэсгийн үсний уутанцрын голчийг 100% гэж тооцон харьцуулбал: жижиг талбайтай арьсны хүзүүний хэсгийн анхдагч уутанцарын голч 2.12% /P<0.95/, хондлойнх 13.1% их, хээлийнх 22.7% бага, мөн арьсны хүзүүний хэсгийн хоёрдогч уутанцарын голч 2.42% /P<0.95/, хондлойнх 14.7%-иар их, хээлийнх 9.34% бага байгаа бол том талбайтай арьсны хүзүүний хэсгийн анхдагч уутанцарын голч хажуугийнхаасаа 1.62% их, хондлойнх 1.47%, хээлийнх 6.06% бага, мөн арьсны хүзүүний хоёрдогч уутанцарын голч хажуугийнхаасаа 29.06%, хондлойнх 5.57% их, хээлийнх 3.16% бага үзүүлэлттэй байна.
Дээр дурьдаснаас үзэхэд үсний анхдагч, хоёрдогч уутанцрын голч арьсны талбайн хэмжээг дагаж нэмэгдэх, харин биеийн хэсгүүдээр авч үзвэл ихэнхдээ хүзүү, хондлойн арьсны үсний уутанцрын голч хажуу хэсгийнхээсээ илүү, хээлийнх бага үзүүлэлттэй байгаа хандлага ажиглагдав.
Тосны булчирхайн тоо, хэмжээ зэрэг морфологи үзүүлэлтийг үндэслэн арьсны тослог болон ноосны тос, зунгагийн хэмжээг баримжаалан дүгнэх боломжтой. Бид нойтон болон чанарын хамгаалалт хийсэн арьсны тосны булчирхайн хэмжээнд өөрчлөлт байгаа эсэхийг илэрхийлэх зорилгоор арьсан дахь тосны булчирхайн хэлтэрийн өргөнийг талбайн хэмжээ, байршил зүйн хэсгүүдээр тодорхойллоо /хүснэгт 6/. Тосны булчирхайн хэлтэрийн өргөн жижиг талбайтай арьсны байршил зүйн хэсгүүдэд 81.6-115.3 мкм, дундажаар 100.0 мкм, дунд талбайтай арьсных 98.02-120.4 мкм, дундажаар 111.3 мкм, том талбайтай арьсных 105.2-139.7 мкм, дундажаар 128.1 мкм байна. Тосны булчирхайн хэлтэрийн өргөн биеийн хэсгүүдээр ялгаатай эсэхийг тодорхойлохын тулд хажуу хэсгийн энэ үзүүлэлтийг бусад хэсгийнхтэй харьцуулья. Жижиг арьсны хажуу хэсгийн тосны булчирхайн хэлтэрийн өргөнийг 100% гэж үзвэл хүзүүнийх 5.13%, хондлойнх 16.34% их, хээлийнх 17.65% бага. Том талбайтай арьсны хүзүүний хэсгийнх хажуугаасаа 7.47%, хондлойнх 8.29% их, хээлийнх 18.4% бага байна.
Задлан шинжилгээний дүнгээс үзэхэд монгол хонины үсний анхдагч уутанцрын тосны булчирхайн хэлтэрийн өргөн арьсны талбай ихсэхэд ялимгүй нэмэгдэх хандлагатай, байршил зүйтэй холбож үзэхэд хүзүү, хондлойнх хажуугаасаа илүү, хээлийнх бага үзүүлэлттэй байна.
Монгол үүлдрийн хонины арьсыг ХАЙЛТЫН электрон микроскопоор судалсан дүн
Бид хонины нойтон арьсны бүтцийг SEMTrac mini 3000 гэсэн электрон микроскопоор хэмжив. SEM нь дээжний гадаргуугийн хэв загварыг өндөр энергитэй электрон туяагаар шинжилж, түүний хэв маягийг ажиглах боломж олгодог ба судалгааны дээжийг х300-1500 дахин өсгөн коллагены багцын байдлыг дараах зургуудаар харуулав.
Зураг 4. SEMTRACmini х50-150 дахин өсгөсөн электрон микроскопын зураг
Зураг 5. SEMTRACmini х300-500 дахин өсгөсөн электрон микроскопын зураг
Зураг 6. SEMTRACmini х500-1500 дахин өсгөсөн электрон микроскопын зураг
Зургаас үзэхэд 50-150х дахин өсгөж харахад арьсны нийт зузаан харагдаж байна. Энэ нь гэрлийн микроскопоор өсгөдөг хэмжээтэй ойролцоо өсгөж байгаа юм.
Харин 300-500х дахин өсгөхөд арьсны коллаген нь дээр дээрээсээ давхралдан нягт байрладаг байна.
Илүү нарийвчлан өсгөж х1500 дахин томруулж харахад арьсны коллагены багц тодорхой ажиглагдлаа.
Дээрхи зургуудаас харахад арьсны коллаген уургийн багц нягт, дээр дээрээсээ давхарласан эмх цэгцтэй байна.
Монгол хонины арьсны коллаген уургийг атомын хүчний микроскопоор судалсан дүн
Атомын хүчний микроскоп (АХМ) бол аливаа гадаргуугийн судалгаанд тохиромжтой бөгөөд гадаргуугийн дээгүүр нано хэмжээст зүүгээр суб микрометр, нанометрийн түвшинд хайлт хийдэг орчин үеийн өндөр нарийвчлалтай микроскоп юм.
Задлан шинжлэх арьснаас 5х5 см2 хэмжээтэй дээж авч, түүнээс 1х1см2 хэсгийг зүсэж, цэвэрлэсэн шилэн гадаргуу дээр тогтоон, улмаар хэвийн нөхцөлд хатааж, хэмжилт хийх хүртэл ариун орчинд (clean box)- д хадгалав. АХМ-оор хонины арьсны коллаген уургийн хэмжилт хийсэн дүнг хүснэгт 7-д харуулав.
Хүснэгт 7. Хонины арьсны коллаген ширхгийг АХМ-оор тодорхойлсон дүн
Монгол хонины нойтон том талбайтай арьсны коллаген ширхгийн голч 46.7-55.4 нм буюу дунджаар 53.61 нм уургийн ширхгийн D-период, үе 78,9-86,7 нм, дунджаар 83,8 нм ,мөн length, урт 147,7-175,8 нм дунджаар 157,25 нм, мөн gap /коллаген ширхэг хоорондын завсарын зай/,нм 15,63-19,55нм буюу дунджаар 18,36 нм, roughness average/ Атираануудын дундаж модуль/ 2,59-3,13нм дунджаар 2,97 нм, root mean square roughness / дундаж квадрадтай атираа 2,94-3,66 нм дунджаар 3,24 нм/ max height of the roughness/ атираануудын максимум өндөр 13,37-10,51 нм дунджаар 12,12 мөн max roughness peak height / атираануудын хамгийн их өндөр пик 5,74-7,41 нм дунджаар 6,5 нм мөн max roughness valley depth / хамгийн гүн атираа 5,97-5,69 нм дунджаар 5,8 нм байна.
Зураг 7. Хонины том талбайтай арьсны коллаген АХМ (120х80)
Монгол хонины нойтон дунд талбайтай арьсны коллаген ширхгийн голч 45,8-53,9 нм буюу дунджаар 49,8 нм, уургийн ширхгийн D-период, үе 64,8-62,1 нм, дунджаар 63,65 нм ,мөн length, урт 103,67-95,08нм дунджаар 98,3 нм , мөн gap /коллаген ширхэг хоорондын завсарын зай/,нм 9,11-9,49нм буюу дунджаар 9,7 нм, roughness average/ Атираануудын дундаж модуль/ 2,40-2,65нм дунджаар 2,52 нм, root mean square roughness / дундаж квадрадтай атираа 2,35-2,94 нм дунджаар 2,79 нм/ max height of the roughness/ атираануудын максимум өндөр 9,48-8,87 нм дунджаар 9,2 нм мөн max roughness peak height / атираануудын хамгийн их өндөр пик 3,69-4,69 нм дунджаар 4,08нм мөн max roughness valley depth / хамгийн гүн атираа 2,17-4,11 нм дунджаар 3,4 нм байна.
Зураг 8. Хонины дунд талбайтай арьсны коллаген АХМ (115х82)
Монгол хонины нойтон жижиг талбайтай арьсны коллаген ширхгийн голч 38,95-43,7 нм буюу дунджаар 42,65 нм , уургийн ширхгийн D-период, үе 38,9-48,1 нм, дунджаар 42,1 нм ,мөн length, урт 65,2- 70,8нм дунджаар 67,7 нм , мөн gap /коллаген ширхэг хоорондын завсарын зай/,нм 8,1 -9,17нм буюу дунджаар 8,5 нм, roughness average/ Атираануудын дундаж модуль/ 1,92-1,94нм дунджаар 1,93нм, root mean square roughness / дундаж квадрадтай атираа 0,99-1,97нм дунджаар 1,58 нм/ max height of the roughness/ атираануудын максимум өндөр 6,51-7,5нм дунджаар 7,2 мөн max roughness peak height / атираануудын хамгийн их өндөр пик 2,4-2,8 нм дунджаар 2,6нм мөн max roughness valley depth / хамгийн гүн атираа 1,62-2,13 нм дунджаар 1,9 нм уургийн ширхгийн байна.
Зураг 9. Хонины жижиг талбайтай арьсны коллаген АХМ (117х78)
Хүснэгт 8. Монгол хонины арьсны химийн найрлагын зарим үзүүлэлтүүд
Density, g/cm3Монгол хонины нойтон арьсны чийг 52.3-65.6% байна. Задлан шинжилгээний явцаас харахад нойтон арьсны чийг дээж авах хадгалах түүнийг шинжилгээнд бэлтгэх арга ажиллагаанаас хамаарч өөрчлөгдөн нэлээд хэлбэлзэх хандлагатайг анхаарах хэрэгтэй.
Хонины арьсны дахь тос 14.2-35.4%, үнс 1.47-3.51%, нягт 0.81-1.06 г/см3 байв.
Хүснэгт 9. Уургийн агууламж / Totall protein
Монгол хонины нойтон том талбайтай арьс, дунд талбайтай арьс, жижиг талбайтай арьс, дундажаар харуулав. Нийт протеин агаарын хуурай агууламж 45- 69,3 , чин хуурай 46,2%-71,1%, ердийн байдал 16,2%- 30,7% байв.
Ашигласан хэвлэлийн жагсаалт
1. Г. З. Литовченко, “Мясо-шерстное овцеводство в арашаемых районых, Овцеводство.” Москва, 1963-11
2. Г. Самбуу, “Хонь судлал.” УБ, 2003.12
3. Д. Чойжил, Ноос судлал. УБ, 1986.13
4. Г. Самбуу, Хонины аж ахуй. УБ, 2012.14
5. Н. Сүхээ, Р. Булгантамир, and Б. Нарантуяа, Сүхээ.Н., Булгантамир.Р., Нарантуяа.Б., “Сайнцагаан омгийн хонины тодорхойлолт”,. УБ, 2019. -22
6. Я. Нямаа, Махны чиглэлийн Алтанбулаг үржийн хэсгийн хонь. УБ, 2008.-23
7. Орхон үүлдрийн хонины тодорхойлолт. УБ, 2011.-15
8. Хангай үүлдрийн хонины тодорхойлолт. УБ, 2011. -17
9. Н. Надмид, Ямааны аж ахуй. УБ, 2019. [33]
10. Б. Итгэл, Монгол малын арьсны бүтэц 2021. 2021. [34
11. Д.Самбуупүрэв. Эмгэг судлалын ба эдийн химийн будгийн аргууд. УБ. 1999