Хангай үүлдрийн хонь
Монгол хонийг Алтай үүлдрийн нарийн ноостой хоньтой эрлийзжүүлэх ажлыг 1958 оноос Булган аймгийн Орхон сум Чойбалсан нэгдэл, Ингэт толгойн сангийн аж ахуй, Сэлэнгэ аймгийн Зэлтэр, Найрамдал сангийн аж ахуйд явуулж, 1977 онд нарийн ноост “Хангай” хонины үүлдрийн хэсэг, 1990 онд /ХААЯ-ны сайдын №А/110 тоот тушаал/ үүлдрээр батлагджээ1. Хангай хонины үүлдэрлэг чанарыг бататгах үржлийн аргыг судалсанаар их жинтэй удамд 50-60 кг жинтэй, 5.6-6.2 кг ноостой , урт ноостой удамд 46-58 кг жинтэй 8.5 см-ээс дээш урт, 4.0-5.4 кг ноостой, өтгөн ноост удамд 42-52 жинтэй 5.8-6.6 кг ноостой өсвөр эх сүргийг сонгож болох хувилбар боловсруулсан байна. Ашиг шимийн өсөлт бууралт, тогтворжилтийг тодорхойлсон судалгаагаар Хангай үүлдрийн эм хонийг аж ахуйд ашиглах хугацаа 5-6 жил болохыг тогтоож, энэ хугацаанд нэгэн үе солигдож байхаар селекцийн төлөвлөгөө хийж байх нь зүйтэй гэж үзжээ. Энэ чиглэлээр явуулсан ажлын практик үр дүнд Хангай үүлдрийн хонь 1990-ээд оны байдлаар 64.5 мянга, түүний эрлийз 19.7 мянгад хүрч жилд 200-250 тн нарийн ноос үйлдвэрлэж байв. 1986-1990 онд Найрамдал сангийн аж ахуйн 2751 хониноос 2179 хонинд хяналтын хяргалтын судалгаа явуулахад 26.4% буюу 577 хонь 4.2-4.8 кг ноос, 24.3% буюу 531 хонь 4.8-5.6 кг ноос, 10.8% буюу 237 хонь 5.6-6.4 кг, 1.5% буюу 33 хонь 6.4-8.0 кг ноос тус тус өгч нийт 2179 хонины 63% буюу 1378 хонь нь 4.2-8.0 кг ноос өгчээ. Найрамдал сангийн аж ахуйн цөм сүргийн 2751 хониноос 12534 кг ноос ашиглаж нэг хониноос дунджаар 4.5 кг ноос авч, сүргийн бүрэн бүтэц бүхий 3 удмын 1608 хоньтой болсон нь Хангай үүлдрийн хонь бий болох үндсийг тавьсан байна. Ойт хээрийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, мах, ноосны хэвшилтэй Хангай хонины ноос багц хэлбэртэй, жигд нарийн. Ноосны гарц хуц 7.0 кг, эм хонь 3.4 кг, төлгөн хуц 3.5 кг, охин төлөг 3.2 кг, цэвэр гарц 49 %, ноосны урт дунджаар 70 мм, голч нь 18.1-25.0 мкм байна гэж үзжээ1,2. Ноосны цэвэр гарцаар бараг бүх нас, хүйсний хонинд Хангай үүлдэр, Алтай үүлдрийнхээс дээгүүр буюу бүдүүн хуц 53%, охин төлөг, эм хонь 56.3-57.4% болсон байна. Энэ нь ЗХУ-д үржүүлдэг нарийн ноост хониноос бараг 10% орчим дээгүүр байна. Биеийн хэсгүүдэд ноос нь нарийн чанараар жигд байна. Ноосны бөх батыг динамометрээр тодорхойлоход 5.54-7.4 км болж Алтай үүлдрийн хониныхоос илүү бөх баттай болжээ. Ноосны тослогоор Алтай үүдрийн хониныхоос илүү байна. Бүх хонины 77.8% нь 8 см-с дээш урт ноостой. Ноосны уртаар Алтай үүлдрээс илүү ба биеийн хажууд хуцны ноос 10.4 см, эм хонь 10.7 см, охин төлөг 12.5 см болсон байгаа нь үйлдвэрийн шаардлага хангаж байна. Хангай үүлдрийн ноосны гарц сүргийн дунджаар 3.2 кг, үржлийн бүдүүн хуц 6.0-6.5 кг, эм хониных 3.2-3.8 кг, охин төлөг 3.0-3.5 кг, 7.0-8.0 см урттай, 60-64-р чанарын багц ноостой байна. Хангай хонины ноосны гарц, хяналтын хяргалт, чанарыг лабораторийн болон үйлдвэрийн зэрэглэлт хийсэн судалгаанаас үзэхэд судалгаа явуулсан аж ахуйд 1958 онд 1.15 кг ноос авч байсан бол 1990 оны байдлаар сүргийн дунджаар 3.21 кг ноос авч байгаа нь 1958 оныхтой харьцуулахад 3 дахин буюу 2.06 кг-аар нэмэгдэж, бүх ноосны 74.8% нарийн ноос, 18.4% нарийвтар ноос, 6.8%-ийг ширүүвтэр ноос эзэлж, ширүүн ноос байхгүй болжээ. 1975 онд ноос угаах үйлдвэрт үргэлж ноосны зэрэглэл, бийр зүйн бичлэг хийхэд бүх ноосны 88.3% нь 60,64-р чанартай, 75.0% нь хэвийн, 3.5% нь ургамлын хольцтой байв. 1990 онд УБ хотын ноосны үйлдвэрийн эрдэм шинжилгээний төв лаботорит 45 хонины үргэлж ноосонд хийсэн байр зүйн шинжилгээний дүнгээс үзэхэд далны ард ноосны урт хуцных 8.0 см, эм хониных 6.6 см, төлөгнийх 7.8 см, бүх нас, хүйсний хонины нурууны ноосны урт 6.1-6.6 см, гуяны ноосны урт эм хониных 4.5 см, төлөг зусагных 5.6 см, хуц 6 см байв. Мөн ноосны уртын нэг см-д атираа хуцных 6, эм хонь, охин төлөг 5 байв. Хангай үүлдрийн хонины ноосны нарийн дунджаар хуцных 21 мкм, эм хониных 23.0 мкм, төлөгнийх 19.0 мкм байна. Үргэлж ноосны жинхэнэ урт бүдүүн хуцных 100-100 мм, эм хониных 76- 82 мм, төлөгнийх 83-95 мм, төлгөн хуцных 83-92 мм байна. Мөн үргэлж ноосны бөх бат чанарын дундаж нь 6-12 км үүнээс 70-р чанарын ноосных 6.65 км, 60-р чанарын ноосных 7.13 км байна. Хангай үүлдрийн хонины ноосны цэвэр гарц үүлдрийн дундаж нь 50.8% байна. Нарийн ноост тохиромжтой хэвшлийн хонины арьсанд уутанцрын тоо Алтай ба Монгол хонины дундаж үзүүлэлттэй ойролцоо байна. Насны байдлаар авч үзэхэд аль ч үүлдрийн хонинд 12 сартай нь 24 сартай үеийнхийг бодвол уутанцрын тоо 65-70% нь бий болдог байна. Нарийн, ноост эрлийз хонины 1 см2 арьсанд ургасан үсний тоог биеийн үндсэн хэсгүүдэд тоолж үзэхэд нарийн ноост Хангай хонины сэрвээнд 1058, хүзүүнд 3246, хажууд 2962, цээжинд 2121, гэдсэнд 1947 ширхэг үс байгаа нь нарийвтар ноост хониныхоос 102.6-113.8% илүү байна.
Малын арьснаас дээж авах арга зүй
Амьд малын арьсны шинжилгээнд зориулж дээж авах бол зөвхөн бие махбодын далны арын хэсгийн үсийг хусаж, 1-5%-ын иодоор ариутган 1.0-1.5 см хэмжээтэй арьс зүсч авна. Шарханд оёдол тавина. Хэрэв арьсны байр зүйн хэсгүүдийн судалгаанд зориулсан дээжийг нядалгааны дараа өвчиж хуулсан арьснаас авч, 10%-ийн формалины уусмалд хадгална. 24-48 цагийн дараа 5%-ийн формалинд хийж, удаан хадгалж болно.
Арьсны бичил бэлдмэл буюу препарат бэлтгэх ажиллагаа нь бэхжүүлсэн дээжийг угаах, усгүйжүүлэх, зүсэц бэлтгэх, зүсцийг цутгаж хөлдөөх, хөлдөөсөн зүсцээс зүсмэг бэлтгэх, зүсмэгийг будаж бичил бэлдмэл бэлэн болно.
Бичил бэлдмэл нь босоо зүсэлтийн, хөндлөн зүсэлтийн чиглэлээс шалтгаалан арьсны бүтэц өөр өөр үзэгдэнэ. Босоо зүсэлтийн бэлдмэл дээр өнгөн хөрс, жинхэнэ хөрс, шар махан давхаргыг хэмжинэ. Микроскопын их өсгөгчөөр өнгөн хөрсний дээд үеүүдийг илрүүлж, тухайн үеийн эсийн хэлбэрийг тогтооно. Жинхэнэ хөрсний хөхөнцөр ба торлог үе давхрааны заагийг үсний угны суултын доод түвшингээр тогтооно. Улмаар хөхөнцөр үед үсний уутанцар, арьсны булчирхай, үс өргөгч булчин зэрэг арьсны оршихуунуудыг илрүүлж бүтцийн онцлогийг тодруулна. Торлог үе давхрааны цавуурхаг ширхэглэгийн багцын нарийн, бүдүүн харилцан байршил, сүлжээний байдлыг тодорхойлно. Арьсны бүтцэд цавуурхаг ширхэглэгийн багцын нарийн бүдүүнийг торлог давхрааны дунд хэсэгт хэмжинэ. -Хөндлөн зүсэлтийн бэлдмэл дээр үсний уутанцар, хөлс, тосны булчирхайг олж, улмаар 1мм2 талбайд ноогдох үсний уутанцар, хөлс ба тосны булчирхайн тоо хэмжээг бодож гаргана. Анхдагч ба хоёрдогч уутанцрыг таних, хэлбэр хэмжээг тогтооход эхлээд анхдагч уутанцрыг тосны булчирхайн тусламжтайгаар олно. Тосны булчирхай нь судан III будгийн нөлөөнд улбар шар өнгө өгөх учраас хялбархан таньж илрүүлнэ3,4.
АШИГЛАСАН ХЭВЛЭЛИЙН ЖАГСААЛТ
1. Хангай үүлдрийн хонины тодорхойлолт. УБ, 2011
2. Н. Дашийв and Г. Алтангэрэл, Хангай үүлдрийн хонь. УБ, 2005.
3. Д.Самбуупүрэв Эмгэг эд судлалын ба эдийн химийн будгийн аргууд. УБ, 1999
4. Б.Итгэл, Г.Болортуяа., Монгол малын арьсны бүтэц, УБ. 2021
ХАНГАЙ ҮҮЛДРИЙН ХОНИНЫ АРЬСНЫ БҮТЦИЙН СУДАЛГАА
Хангай үүлдрийн хонины арьсыг боловсруулах үйлдвэрийн MNS60:2013 стандартад заасан ангиллын дагуу том, дунд ба жижиг талбайгаар сонгон авч, ангилал тус бүрийн арьсны байр зүйн хэсгүүдээр буюу арьсны хажуу, хээл, хүзүү ба хондлой хэсгүүд дэх гистологи бүтцийг босоо ба хэвтээ зүсэлтээр тодорхойлов.
Сэлэнгэ аймаг Цагаан нуур суманд байрлах Хангай үүлдрийн цөм сүргээс нас гүйцсэн, шүдлэн ба хурга сонгон арьсны туршилтанд ашиглав.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум,
Хангай үүлдрийн цөм сүрэг
Хангай үүлдрийн хонь
Том, дунд ба жижиг талбайтай арьсны дээжийг зурагт заасан байрлалд авч, формалины 10%-ийн уусмалд хадгалав.
Дээж авах байрлал :
1 – Хүзүү хэсгийн дээж голын цэгээс доош 8 см-т
2 – Далны арын хэсэгт
3 – Хээлийн хэсгийн дунд хэсгээс дотогш 8 см-т,
4 – сүүлний угаас дотогш 8 см-т тус тус дээж авах
Дээж тэмдэглэхэд АНХААРАХ :
Том арьсны дээжийг : Т1, Т2, Т3 ба Т4
Дунд талбайтай арьсныхыг . Д1, Д2, Д3 ба Д4
Жижиг талбайтай арьсныхыг : Ж1, Ж2, Ж3 ба Ж4
Арьсны гистологийн дээжийг Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эмгэг судлалын лабораторид Япон улсад үйлдвэрлэсэн хөлдөөгч микротом дээр зүсэлт хийж, уншилтыг Электрон микроскоп ашиглан хийв.
ХАНГАЙ ҮҮЛДРИЙН НАС ГҮЙЦСЭН ХОНИНЫ АРЬСНЫ БҮТЭЦ
Хангай үүлдрийн хонины том талбайтай арьсны хажуу буюу далны хэсгийн арьсны гистологийн бүтцийг электрон микроскопоор судлан, зураг 1-2-оор харуулав.
Зураг 1. Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны далны хэсгийн арьсны босоо зүсэлт. 4 обх 2,5х 0,03
Зураг 2. а/Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны далны хэсгийн арьсны босоо зүсэлт, Эпидермис 10 обх 2,5х 0,03 б/ Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны далны хэсгийн арьсны босоо зүсэлт. б/Будганд оруулаагүй үед
Хангай үүлдрийн хонины том талбайтай арьсны хажуу буюу далны хэсгийн арьсны хэвтээ зүсэлтийн гистологийн бүтцийг электрон микроскопоор судлан, зураг 3-4-оор харуулав.
Зураг 3. Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны хээлийн хэсгийн арьсны босоо зүсэлт, 4 обх 2,5х 0,03
Зураг 4. Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны хээлийн хэсгийн арьсны хэвтээ зүсэлт. 10 обх 2,5х 0,03
Хангай үүлдрийн хонины том талбайтай арьсны хээлийн хэсгийн арьсны гистологийн босоо ба хэвтээ зүсэлтийн бүтцийн электрон микроскопын зураг 5-8-т харуулав.
Зураг 5. Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны хээлийн хэсгийн арьсны босоо зүсэлт. 4обх 2,5х 0,03
Зураг 6. а/ Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны хээлийн хэсгийн арьсны босоо зүсэлт. Эпидермис. 4обх 2,5х 0,03; б/ Будаггүй үед харагдах байдал
Хангай үүлдрийн хонины том талбайтай арьсны хээлийн хэсгийн арьсны гистологийн босоо зүсэлтийн бүтцийн электрон микроскопын зураг 7-8-т харуулав.
Зураг 7. Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны хээлийн хэсгийн арьсны хэвтээ зүсэлт. 10обх 2,5х 0,03
Зураг 8. Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны хээлийн хэсгийн арьсны хэвтээ зүсэлт. 10обх 2,5х 0,03
Хангай үүлдрийн хонины том талбайтай арьсны хондлой хэсгийн арьсны гистологийн босоо зүсэлтийн бүтцийн электрон микроскопын зураг 9-10-т харуулав.
Зураг 9. Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны хондлой хэсгийн арьсны босоо зүсэлт. 4обх 2,5х 0,03
Зураг 10. а/ Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны хондлой хэсгийн арьсны босоо зүсэлт. Эпидермис 4обх 2,5х 0,03 б/ будаггүй нийт зузаан
Хангай үүлдрийн хонины том талбайтай арьсны хондлой хэсгийн арьсны гистологийн хэвтээ зүсэлтийн бүтцийн электрон микроскопын зураг 11-12-т харуулав.
Зураг 11. Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны хондлой хэсгийн арьсны хэвтээ зүсэлт. Эпидермис 4обх 2,5х 0,03
Зураг 12. Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны хондлой хэсгийн арьсны хэвтээ зүсэлт. Эпидермис 4обх 2,5х 0,03
Хангай үүлдрийн хонины том талбайтай арьсны хүзүү хэсгийн арьсны гистологийн босоо зүсэлтийн бүтцийн электрон микроскопын зураг 13-14-т харуулав.
Зураг 13. Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны хүзүү хэсгийн арьсны босоо зүсэлт. 4обх 2,5х 0,03
Зураг 14. а/Хангай үүлдрийн нас гүйцсэн хонины арьсны хүзүү хэсгийн арьсны босоо зүсэлт.эпидермис. 4обх 2,5х 0,03 б/ будаггүй нийт зузаан
Хангай үүлдрийн хонины том талбайтай арьсны хүзүү хэсгийн арьсны гистологийн хэвтээ зүсэлтийн бүтцийн электрон микроскопын зураг 15-16-т харуулав.