Монгол хонины үүлдрүүд
Монгол үүлдэр
Тархалт:
Монгол улсын нийт хонин сүргийн 90 гаруй хувийг “Монгол” үүлдрийн хонь эзлэх бөгөөд бүх бүс нутагт жигд тархсан. Төв аймгийн Баянцагаан, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Архангай аймгийн Хотонт сумдын Монгол үүлдрийн хонины улсын үржлийн фермүүдээс өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан улсын хэмжээнд нийт 70 гаруй сумдын хонин сүрэгт сайжруулагчаар ашиглаж, цэврээр нь үржүүлж ирсэн уламжлалтай.
Бий болгосон үржил селекцийн арга:
Ардын уламжлалт селекцийн арга
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүн ноосны
Монгол үүлдрийн хонины онцлог:
Монгол үүлдрийн хонины гол онцлог нь байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд байгалийн бэлчээрийг жилийн турш ашиглан хямд өртөгтэй, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, амьдрах чадвар онцгой сайтайд оршино. Зун-намрын улиралд хаврын жингээ 13.1- 19.6 кг буюу 23.2 – 62.4 хувиар нэмэгдүүлж, өвөл-хаврын улиралд намрын жингээс 25-30 хувийг алдаж, онд мэнд ороод үр төл, ашиг шимээ өгч чадах гайхамшигт чадвахтай. Мах, өөхөн ашиг шим нь давуу хөгжсөн, махны амт, чанараар тэргүүн зэрэгт үнэлэгдэж, сувилгаа хүндэтгэлийн идээ зууш болгон эрхэмлэдэг уламжлалтай. Сүргийн дотор халзан, хар бор шар нүдэн, хар бор улаан толгойтой цагаан зүсмийн хонь 65.7 хувийг эзэлнэ.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрийн сайдын 1990 оны А/69 дүгээр тушаал
Монгол үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Б.Пүрэв Доктор /Ph.D/, малзүйч; Б.Минжигдорж Доктор /Ph.D/, малзүйч; М.Төмөржав Доктор /Ph.D/; Д.Чойжил Доктор /Ph.D/, малзүйч; Р.Дашдэлгэр ЭШ-ний ажилтан; Г.Тулгаа ЭШ-ний ажилтан; Ч.Арилдий ХААХХҮ-ийн яамны мэргэжилтэн, малзүйч
Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:
“Шилж өсгөн-ширвэж хэрэгцээлэх” ардын селекцийн уламжлалт арга ажиллагааг, шинжлэх ухааны үндэслэлтэй үржил- селекцийн ажилтай зохистой хослон зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өөхгүй, уургаар баялаг, хүнсний аюулгүй байдлыг хангасан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд махны чиглэлийн өсвөр хонины мах үйлдвэрлэхэд чиглэсэн үржлийн ажлын стратегийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Үзэмчин
Тархалт:
Үзэмчин омгийн хонь үржүүлэх улсын үржлийн фермийг 1972 онд байгуулж, улмаар Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Төв, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн ихэнх сумдад үржлийн хуц бойжуулан худалдаж, сайжируулагчаар ашиглаж ирсэн байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн сумдад Үзэмчин үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлдэг.
Бий болгосон үржил селекцийн арга:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн сумдад ардын уламжлалт селекцийн аргаар бий болсон махны хэвшлийн хонийг түшиглэн 1972 оноос доцент З.Гончигжавын удирдлагаар шинжлэх ухааны үндэслэлтэй эрдэм-шинжилгээ үйлдвэрлэлийн ажил явуулж, шилмэл хонийг “өөр дотор” нь сонгон үржүүлэх аргаар 20 гаруй жил явуулсан үржил-селекцийн ажлын үр дүнд тал хээрийн бүсэд зохицсон мах – өөх - бүдүүн нооснû чиглэлийн өөхөн сүүлт “Үзэмчин үүлдэр”-ийн хонь бий болжээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүн ноосны
Үзэмчин үүлдрийн хонины онцлог:
Үзэмчин үүлдрийн хонины биологийн гол онцлог нь дорнод тал нутгийн экологийн нөхцөлд гойд зохицсон бэлчээрээр таргалах чадварын хувьд бусад үүлдрийн хониноос илт давуутай, нядлагын жингээр халх болон ашиг шимийн ижил чиглэлийн бусад хонины үзүүлэлтээс 4-8 хувиар илүү байдагт оршино. Сүргийн дотор халзан, шар бор нүдэн, шар бор улаан толгойтой цагаан зүсмийн хонь 87.8 хувийг эзэлнэ.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХАА-н сайдын 1991 оны А/65 дугаар тушаал
Үзэмчин үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
З.Гончигжав – ХААИС-ийн ахмад багш, ХААУ-ны дэд эрдэмтэн, доцент, Н.Минжээ – Эрдэнэцагаан сумын хонины улсын үржил фермийн малзүйч, Г.Улаанхүү – Эрдэнэцагаан сумын хонины улсын үржил фермийн малзүйч, Б.Гансүх – Эрдэнэцагаан сумын ерөнхий малзүйч, Р.Өлзийбаяр – Эрдэнэцагаан сум, нэгдлийн дарга асан, өндөр настан
Барга
Тархалт:
Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын зарим сумдад хонин сүргийнхээ махан ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор сайжруулагчаар ашиглаж иржээ. Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд Барга үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлдэг.
Бий болгосон үржил селекцийн арга:
Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ардын уламжлалт селекцийн аргаар бий болсон махны хэвшлийн хонийг түшиглэн 1972 оноос улсын үржлийн ферм байгуулагдсанаар шинжлэх ухааны үндэслэлтэй эрдэм-шинжилгээ үйлдвэрлэлийн ажил явуулж, шилмэл хонийг “өөр дотор” нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүн нооснû чиглэлийн өөхөн сүүлт “Барга үүлдэр”-ийн хонийг бий болгожээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүн ноосны
Барга үүлдрийн хонины онцлог:
Барга үүлдрийн хонины биологийн гол онцлог нь дорнод монголын тал, хуурай хээрийн экологийн өвөрмөгц нөхцөлд сайтар зохицсон, сүүл ууц нуруундаа харьцангуй их хэмжээний өөх хуримтлуулдаг, бага зэрэг өргөгдсөн богино зузаан отоггүй мухар сүүлтэйгээрээ бусад хониноос ялгагдана. Хуримтлагдсан өөх нь шим тэжээлийн нөөц болдог тул онд мэнд орох, харьцангуй бага турах, тэжээл усны дутагдлыг илүүтэй даван туулах, өвчин эмгэгт тэсвэртэй зэрэг аж ахуй – биологийн үнэт гойд чадвартайгаараа онцлог хонь юм. Сүргийн дотор улаан толгойтой, шар халзан зүсмийн хонь 83.7 хувийг эзэлнэ.
Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХХААХҮ-ийн сайдын 2012 оны А/126 дугаар тушаал.
Барга үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Б.Биньеэ – PhD, Монгол Улсын Зөвлөх Малзүйч, Д.Чойжил - PhD, Ахмад малзүйч, Ж.Данжин - Малзүйч
Баяд
Тархалт:
Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Орхон, Булган аймгуудын зарим сумдад хонин сүргийнхээ бэлчээр ашиглах, тэсвэрт чадавхийг болон махан ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор сайжруулагчаар ашиглаж иржээ. Увс аймгийн Малчин, Зүүнговь, Хяргас сумдад Баяд үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Увс аймгийн Малчин, Зүүнговь, Хяргас, Тэс сумдад ардын селекцийн үр дүнд бий болсон хонин сүрэгт түшиглэн шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг явуулж, тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүн нооснû чиглэлийн өөхөн сүүлт “Баяд үүлдэр”-ийн хонийг бий болгожээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүн ноосны
Баяд үүлдрийн хонины онцлог:
Баяд үүлдрийн хонины биологийн гол онцлог нь Их нууруудын хотгор, Ханхөхийн нурууны байгаль экологийн эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалын нөхцөлд цас тээж бэлчээр ашиглах, хүйтнийг даах өлчир зэрэг амьдрах чадвар сайтай, бэлчээрээр тарга хүчээ хурдан авч, түүнийгээ сайн хадгалдаг, борвио хүрэхгүй ууцандаа өргөгдсөн богино дугариг хэлбэрийн отоггүй, мухар огтор өөхөн сүүлтэй, богинохон дөрвөлжин биетэй, махан ашиг шим харьцангуй өндөртэйгээрээ бусад үүлдэр, омгийн хониноос ялгагдана. Сүргийн дотор хар бараан толгойтой цагаан зүсмийн хонь 30 гаруй хувийг эзэлнэ.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХАА-н сайдын 1991 оны А/65 дугаар тушаал.
Баяд үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Т. Сономпил – Алтайн бүсийн ХААЭШ-ний хүрээлэнгийн захирал, ХААУ-ны дэд эрдэмтэн, БНМАУ-ын аварга мэргэжилтэн, малзүйч, Г.Мандал - Увс аймгийн ҮСУС-ын мэргэжилтэн, БНМАУ-ын аварга мэргэжилтэн, малзүйч, Д.Эрдэнэ - Увс аймгийн Малчин сумын ерөнхий малзүйч, БНМАУ-ын аварга мэргэжилтэн, Б.Ноост - Увс аймгийн Зүүнговь сумын ерөнхий малзүйч, Х.Лхайжав - Увс аймгийн Хяргас сумын ерөнхий малзүйч, Д.Начин - Увс аймгийн ҮСУС-ын мэргэжилтэн, малзүйч, Б.Эрдэнэцогт - Увс аймгийн Малчин сумын Улсын үржил фермийн эрхлэгч, БНМАУ-ын аварга мэргэжилтэн, малзүйч.
Байдраг
Тархалт:
Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Дундговь, Архангай, Төв, Хэнтий зэрэг аймгийн 50 шахам сумын 1.7 сая хонинд үндсэн сайжруулагчаар ашиглаж байжээ. Баянхонгор аймгийн Жаргалант суманд Байдраг үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Говь-Алтай, Баянхонгор аймгийн баруун урьд талын сумдын хониноос “Чамар хонь” гэж нэрлэгдэх урт ноостой хуц – 15, эм хонь – 444, хурга 125, нийт 584 хонийг 1953 онд худалдан авч, урт бүдүүвтэр ноост хонь бий болгох эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлыг дэд доктор Ц.Арвийн удирдлагаар 1983 оныг хүртэл “өөр дотор нь” сонгон үржүүлэх аргаар Мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Байдраг үүлдрийн хонь”-ийг бий болгожээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүвтэр ноосны
Байдраг үүлдрийн хонины онцлог:
Энэ хонийг “Чамар” нэж нэрлэдэг байсан бөгөөд гол онцлог нь торгомсог, урт бүдүүвтэр ноостой, боривоо хүрсэн уртавтар өөхөн сүүлтэй, цөлөрхөг хээрийн байгаль цаг уурын нөхцөлд илүүтэй зохицсон бэлчээр ашиглалт, онд оролтоор бусад үүлдрийн хониноос ялгарах зүйлгүй ижил, төсөөтэй хонь юм. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй зориудын шилэн сонголтын үр дүнд бий болсон тул халзан, хар бор нүдэн, хар бараан толгойтой их бие нь хундан цагаан зүстэй хонь зонхилоно.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХАА-н сайдын 1983 оны А/81 дүгээр тушаал.
Байдраг үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Ц.Арвий – ХААУ-ны дэд эрдэмтэн, Гавъяат малзүйч, П.Мягмаржав – МААЭШХ-гийн ЭШ-ний туслах ажилтан, малзүйч, Л.Сэндэрээ – Баянхонгор аймгийн Байдрагийн САА-н ерөнхий малзүйч, А.Сүрэнхорлоо - Баянхонгор аймгийн Байдрагийн САА-н үржлийн малзүйч, Г.Дэндэв - Баянхонгор аймгийн Байдрагийн САА-н дарга.
ГОВЬ-АЛТАЙ ҮҮЛДЭР
Тархалт:
Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Ховд, Архангай, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгийн 30 гаруй сумын сая орчим хонинд үндсэн сайжруулагчаар ашиглаж байжээ. Говь-Алтай аймгийн Бугат, Цээл, Тонхил сумдад Говь-Алтай үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Говь-Алтай аймгийн Бугат, Цээл, Тонхил сумдад ардын уламжлалт селекцийн үр дүнд бий болсон хонин сүрэгт түшиглэн шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг явуулж, тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүвтэр нооснû чиглэлийн өөхөн сүүлт “Говь-Алтай үүлдэр”-ийн хонийг бий болгосон байна.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүвтэр ноосны
Говь-Алтай үүлдрийн хонины онцлог:
Монгол алтайн нуруу түүний салбар уулс, алтайн цаадах говийн болон их нууруудын хотгорын говирхог нутгийн байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд идээшин дассан харьцангуй бие томтой, гарц сайтай бүдүүвтэр ноостой, биологийн энэ давуу шинж чанараа үр төлдөө баттай удамшуулах чадамж өндөртэй нь Говь-Алтай үүлдрийн хонины гол онцлог юм. Ихэвчлэн халзан, хар бор нүдэн, хар бараан толгойтой их бие нь хундан цагаан зүстэй хонь нийт сүргийн 70 шахам хувийг эзэлнэ.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХАА-н сайдын 1991 оны А/65 дугаар тушаал.
Говь-Алтай үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
М.Даш – ШУА-ийн гишүүн, ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Ч.Арилдий – ХААЯ-ны мэргэжилтэн, малзүйч, Ч.Дашдэлэг – Говь-Алтай аймгийн ҮСУС-ын мэргэжилтэн, малзүйч, Ч.Гэлэн – Алтайн бүсийн ХААЭШХ-ийн ЭШ-ний ажилтан, Гавъяат малзүйч, Г.Баасанхүү – Говь-Алтай аймгийн Бугат сум дахь хонины улсын үржил фермийн малзүйч, БНМАУ-ын аварга мэргэжилтэн.
САРТУУЛ ҮҮЛДЭР
Тархалт:
Завхан, Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим сумдын хонин сүргийн мах – ноосон ашиг шимийн гарц, чанарыг сайжруулахад “Сартуул үүлдэр”-ийн хонийг ашиглаж иржээ. Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Алдархаан сумдад Сартуул үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Алдархаан сумдад ардын уламжлалт селекцийн үр дүнд бий болсон хангай говь хосолсон экологийн эрс тэс нөхцөлд бэлчээрийн маллагаанд сайтар зохицсон мах- ноосон ашиг сайтай хонин сүрэгт түшиглэн академич Г.Чадраабалын удирдлагаар Сартуул хонины ашиг шим, угсаа чанарыг сайжруулах шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг 1972 оноос эхлэн явуулж, тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүвтэр нооснû чиглэлийн өөхөн сүүлт “Сартуул үүлдэр”-ийн хонийг бий болгосон ажээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүвтэр ноосны
Сартуул үүлдрийн хонины онцлог:
Хангай, говь хосолсон уулархаг хээр зонхилсон бүс нутгийн байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд бэлчээрийн маллагаанд сайтар зохицсон, ноос махны ашиг шим жигд тэнцүүхэн хосолсон, бүдүүвтэр ноостойгоороо Сартуул үүлдрийн хонь бусад хониноос ялгарах онцлогтой.
Голдуу халзан, хар бор нүдэн, хар бор хүрэн толгойтой, их бие нь цагаан зүстэй хонь сүргийн дотор зонхилоно.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХХАА-н сайдын 2002 оны А/118 дугаар тушаал.
Сартуул үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Л.Лхасүрэн - Монгол Улсын гавъяат малзүйч, С.Уртбаяр – Малзүйч, Х.Сүхбаатар – Малзүйч, С.Оюунчимэг – Малзүйч, Т.Буянжаргал – Малзүйч, Д.Бямбасүрэн – Малзүйч
ДАРХАД ҮҮЛДЭР
Тархалт:
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас бусад бүх сум, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн зарим сумдад хонин сүргийнхээ ашиг шим, тэсвэрт болон бэлчээр ашиглах чадварыг дээшлүүлэх зорилгоор Дархад үүлдрийн хонийг сайжруулагчаар ашигладаг байна. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумдад Дархад үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумдад ардын селекцийн уламжлалт аргаар бий болсон, өндөр уулын бүсийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд маллахад зохицсон ноос - махны хэвшлийн хонийг түшиглэн шинжлэх ухааны үндэслэлтэй шилэн сонголтыг явуулж, “өөр дотор” нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх – бүдүүвтэр нооснû чиглэлийн өөхөн сүүлт “Дархад үүлдэр”-ийн хонийг бий болгожээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүвтэр ноосны
Дархад үүлдрийн хонины онцлог:
Тайгын болон ойт хээр, хээрийн бүсийн удаан үргэлжилдэг хүйтэн өвөл, богинохон сэрүүвтэр зунтай, цаг агаар тогтворгүй, эрс тэс өөрчлөлт бүхий экологийн нөхцөлд бэлчээрээр маллахад сайтар зохицсон байгалийн бэрхшээлийг тэсвэрлэх, цас цавчиж бэлчээр ашиглах, богино хугацаанд тарга тэвээрэг авах, ууц сүүлэндээ өөх ихээр хуримтлуулах, авсан тарга хүчээ удаан хадгалах зэрэг гайхамшигт чадваруудаараа бусад үүлдэр, омгийн хониноос ялгарах онцлоготой. Дархад хонь ихэвчлэн эвэргүй, богиновтор нилээд зузаан дугуй өөхөн сүүлтэй, халзан, хар нүдэн, хар шар толгойтой хонь сүргийн дотор 80 гаруй хувийг эзэлдэг байна.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХХАА-н сайдын 2015 оны А/53 дугаар тушаал.
Дархад үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Б.Чутнай – ХААИС-ийн хүндэт доктор, малзүйч, Д.Доржсэмбэ – Монгол Улсын зөвлөх малзүйч, Г.Баттулга – Хөвсгөл аймгийн ХХААГ-ын МААХ-ийн дарга, малзүйч.
СУТАЙ ҮҮЛДЭР
Тархалт:
Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Булган, аймгуудын 20 гаруй сумдад хонин сүргийнхээ мах –ноосон ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор Сутай үүлдрийн хонийг сайжруулагчаар ашиглаж байна. Ховд аймгийн Дарив суманд Сутай үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Ховд аймгийн Дарив суманд ардын уламжлалт селекцийн үр дүнд бий болсон Алтайн уулархаг болон их нуурын хотгорын байгаль цаг уурын экологийн эрс тэс нөхцөлд бэлчээрийн маллагаанд сайтар зохицсон мах- ноосон ашиг сайтай хонин сүрэгт түшиглэн ХААУ-ны дэд эрдэмтэн Б.Пүрэвийн удирдлагаар тухайн хонины ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг 1970-аад оноос эхлэн явуулж, тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүвтэр ноосны чиглэлийн өөхөн сүүлт “Сутай ” хонийг бий болгосон ажээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүвтэр ноосны
Сутай хонины онцлог:
Алтайн уулархаг болон Их нууруудын хотгор хосолсон эрс тэс байгаль цаг уурын нөхцөлд жилийн турш бэлчээрээр маллахад гойд зохицсон, байгалийн бэрхшээлийг даван туулах тэсвэрт болон төлөрхөг чанараар онцгой сайн, зун- намрын улиралд тарга тэвээрэг сайн авдаг, авсан тарга хүчээ өвөл-хавартааа удаан хадгалах зэрэг гайхамшигт чадвараараа бусад үүлдэр, омгийн хониноос ялгарах онцлогтой. Сутай хонь ихэвчлэн халзан, хар бор нүдэн, хар бараан толгойтой, их бие нь цагаан зүстэй байх бөгөөд эм хонины дунд хар, бор, хөх алаг зүсний хонь цөөн тохиолдоно. Хонины 80 гаруй хувь нь хөлдөө шилбэнээс доош хар, бор, шар толботой байдаг онцлогтой.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
КЕРЕЙ ҮҮЛДЭР
Тархалт:
Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Булган, Баяннуур, Улаанхус, Толбо, Цэнгэл, Сагсай сумдад Керей үүлдрийн зонхилон цэвэрээр нь үржүүлж ирсэн байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд Керей үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Баруун монголын алтайн уулархаг бүс нутгийн эрс тэс ширүүн уур амьсгалтай Баян –Өлгий аймгийн Дэлүүн, Булган, Улаанхус, Толбо, Цэнгэл сумдад 1860-аад оны үед нүүдэллэж ирсэн казак үндэстнүүд ууцан сүүлт хоньтойгоо ирсэн бөгөөд 1970-аад оноос уг хонин сүрэгт түшиглэн шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг явуулж, тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүн нооснû чиглэлийн ууцан сүүлт “Керей үүлдэр”-ийн хонийг бий болгожээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүн ноосны
Керей үүлдрийн хонины онцлог:
Керей үүлдрийн хонины биологийн гол онцлог нь баруун монголын алтайн уулархаг бүс нутгийн эрс тэс ширүүн уур амьсгалтай нөхцөлд бэлчээрээр маллахад сайтар зохицсон зун, намар богино хугацаанд тарга хүч сайн авдаг, ууцандаа өргөгдсөн богино ац хэлбэрийн ууцан сүүлтэй, богинохон дөрвөлжин биетэй, махан ашиг шим харьцангуй өндөртэйгээрээ бусад үүлдэр, омгийн хониноос ялгагдана. Сүргийн дотор улаан бор, хүрэн бор зүсмийн хонь 80 гаруй хувийг эзэлнэ.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХААҮ-ийн сайдын 1999 оны А/27 дугаар тушаал.
Керей үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
О.Хатран - Баян –Өлгий аймгийн ХААГ-ын мэргэжилтэн, малзүйч, Х.Самидан – Дэлүүн сумын малзүйч, М.Жамсран - Дэлүүн сумын малзүйч, Ш.Хонай - малзүйч, М.Телеубай - малзүйч, Х.Саурбай - малын эмч.
ХАНГАЙ ҮҮЛДЭР
Тархалт:
Хангай үүлдрийн хонийг Сэлэнгэ, Булган аймгийн зарим суманд цэврээр нь болон нутгийн хонины ашиг шимийн гарц, чанарыг сайжруулагчаар ашиглаж иржээ. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Булган аймгийн Орхон сумдад Хангай үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Ойт хээрийн бүсэд орших Булган аймгийн Орхон, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутгийн монгол хонийг Алтай үүлдрийн нарийн ноост хуцаар цус шингээх эрлийзжүүлэгт оруулж, тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан II ба түүнээс дээш үеийн эрлийз хонийг Ставраполь үүлдрээр нэг удаа цус сэлбэж, тэдгээрээс гарсан тохиромжтой хэвшлийн нарийн ноост хонийг “өөр дотор нь” сонгон үржүүлж, үүлдэр гаргах эрлийзжүүлгийн аргаар ноос - махны чиглэлийн нарийн ноост “Хангай үүлдэр”-ийн хонийг зохион бүтээсэн ажээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Нарийн ноос – мах - өөхний
Хангай үүлдрийн хонины онцлог:
Хангай үүлдрийн хонины гол онцлог нь ойт хээрийн бүсийн байгаль, цаг уурын бэлчээрийн маллагааны нөхцөлд сайтар зохицсон, амьдын жингээр монгол хониноос 18-23 хувиар, ноосны гарцаар 2.4 – 3.4 дахин, төлөрхөг чанараар 10-17 хургаар илүү төдийгүй, 60-74 дүгээр чанарын нарийн ноос өгөх чадамжтай, манай орны цорын ганц нарийн ноост үүлдрийн хонь гэдэгт оршино.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХААХҮ-ийн сайдын 1990 оны А/29 дүгээр тушаал.
Хангай үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Б.Аюуш –ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Ш.Гомбосүрэн – МААЭШХ-ийн ЭШ-ний ажилтан, малзүйч, Н.Дашийв - Монгол Улсын гавъяат малзүйч, Г.Алтангэрэл - МААЭШХ-ийн ЭШ-ний ажилтан, малзүйч, Ө.Хэмжээт - Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малзүйч, Т.Жигмэд – Булган аймгийн Орхон сумын малзүйч, Г.Динаажав - Сэлэнгэ аймгийн ҮСУС-ын мэргэжилтэн, малзүйч, Л.Полоо - Булган аймгийн Орхон сумын хөдөлмөрийн баатар, улсын хошой аварга малчин.
ОРХОН ҮҮЛДЭР
Тархалт:
Орхон үүлдрийн хонийг Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Хөвсгөл , Булган аймгийн 20 гаруй суманд цэврээр нь болон нутгийн хонины ашиг шимийн гарц, чанарыг сайжруулагчаар ашиглаж байжээ. Сэлэнгэ аймгийн Орхон сум, Цөм сүргийн үржлийн төвд Орхон үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Ойт хээрийн бүсэд орших Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйд 1943 оноос Монгол үүлдрийн хонийг Прекос үүлдрийн нарийн ноост хуцаар цус шингээх эрлийзжүүлэгт оруулж, тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан I ба II үеийн эрлийз хонийг 1952 он хүртэл “ өөр дотор нь” үржүүлж байгаад 1953 оноос Цыгай үүлдрийн нарийвтар ноост хуцаар нарийн ноост эрлийз хонийг, 1954 оноос Алтай үүлдрийн нарийн ноост хуцаар нарийвтар ноост эрлийз хонийг тус тус цус сайжруулах эрлийзжүүлэгт оруулж, тэдгээрээс гарсан тохиромжтой хэвшлийн нарийвтар ноост хонийг “өөр дотор нь” үржүүлж, олон үүлдрийн оролцоотой үүлдэр гаргах эрлийзжүүлгийн нийлмэл аргаар ноос - махны чиглэлийн нарийвтар ноост “Орхон үүлдэр”-ийн хонийг зохион бүтээжээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Нарийвтар ноос – мах – өөхний
Орхон үүлдрийн хонины онцлог:
Ойт хээрийн бэлчээрийн маллагааны нөхцөлд тарга хүч авах чадвараар монгол хониноос дутахгүй, өвөл-хаврын улиралд алдсан жингээ зун-намрын улиралд нөхөн авах чадвартай, мах-өөхний нядалгын гарцаар монгол хониноос давуутай, 50-58 дугаар чанарын жигд нарийвтар ноостой, төлөрхөг чанарын хувьд 100 эхээс дунджаар 114 төл хүлээн чадамжтай зэрэг аж ахуй – биологийн ашигтай үндсэн шинжүүдээр бусад үүлдрийн хониноос ялгарах онцлогтой.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХААЯ-ны сайд, Шинжлэх ухаан дээд боловсролын хүрээлэнгийн захиралын 1961 оны хамтарсан 72/16 дугаар тушаал.
Орхон үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Г.Р. Литовченко - ЗХУ-ын гавъяат зоотехникч, ХААУ-ны дэд эрдэмтэн, Т.Аюурзана - Хөдөө Аж Ахуйн институтын ЭШ-ний ахлах ажилтан, малзүйч, Б.Аюуш - ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Ж.Рааш - Хөдөө Аж Ахуйн дээд сургуулийн Мал үржүүлгийн тэнхимд эрдэм шинжилгээний туслах ажилтан, малзүйч, Ш. Дашцэрэн – Орхон САА-н үржлийн зоотехникч.
ТАЛ НУТГИЙН ЦАГААН
Тархалт:
Тал нутгийн цагаан үүлдрийн хонийг Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим суманд цэврээр нь болон нутгийн хонины ашиг шимийн гарц, чанарыг сайжруулагчаар ашиглаж байжээ. Хэнтий аймгийн Хэрлэн сум, Цөм сүргийн үржлийн төвд Тал нутгийн цагаан үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Монголын дорнод тал хээрийн бүсэд орших Сүхбаатар аймгийн Асгат, Хэнтий аймгийн Хэрлэн суманд үржүүлж байсан нутгийн бүдүүн ноост, өөхөн сүүлт монгол хонийг Алтай болон Өвөрбайгаль үүлдрүүдийн нарийн ноост хуцаар цус шингээх эрлийзжүүлэгт оруулж, II ба түүнээс дээш үеийн эрлийз нарийвтар ноост хонийг Цигай үүлдрийн нарийвтар ноост хуцаар цус сэлбэж, тэдгээрээс гарсан тохиромжтой хэвшлийн нарийвтар ноост эрлийз хонийг “өөр дотор нь” сонгон үржүүлж, эрлийзжүүлгийн аргаар ноос - махны чиглэлийн нарийвтар ноост “Тал нутгийн цагаан үүлдэр”-ийн хонийг зохион бүтээсэн байна.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Нарийвтар ноос – мах - өөхний
Тал нутгийн цагаан үүлдрийн хонины онцлог:
Тал нутгийн цагаан үүлдрийн хонины гол онцлог нь дорнод тал хээрийн бүсийн байгаль, цаг уурын бэлчээрийн маллагааны нөхцөлд сайтар зохицсон, амьдын жингээр монгол хониноос дунджаар 11.5 хувиар, ноосны гарцаар 2.0 – 3.3 дахин, төлөрхөг чанараар 5-15 хургаар илүү төдийгүй, 50-58 дугаар чанарын жигд нарийвтар ноос өгөх чадамжтай, арьс нь үслэг “Цигайка” эдлэл хийхэд нэн тохиромжтой, сүүлэг чанар өндөртэй зэрэг үнэт чанаруудаар бусад үүлдэр омгийн хониноос ялгарах онцлогтой.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХХАА-н сайдын 1993 оны А/18 дугаар тушаал.
Тал нутгийн цагаан үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Г.Батсүх - МААЭШХ-ийн ЭШ-ний ажилтан, ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Б.Түмэнхишиг - Хэнтий аймгийн Хэрлэн сумын Фермийн эрхлэгч, ЭШ-ний ажилтан, Тахигат компанийн захирал, малзүйч, Д.Саарал – Сүхбаатар аймгийн Асгат сумын Фермийн эрхлэгч, Ерөнхий малзүйч.
СҮМБЭР ҮҮЛДЭР
Тархалт:
Говийн бүсийн болон их нуурын хотгор, төвийн бүсийн 5 аймгийн 22 суманд үржүүлж байсан бөгөөд 1970-аад оны дунд үеэс эхлэн Дорноговь, Өмнөговь, Баянхонгор аймгийн 5 суманд төвлөрүүлэн үржүүлж, каракуль хонины тоо 100.0 орчим мянгад хүрч байжээ. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд Сүмбэр үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Тал хээрийн бүсэд орших Дорноговь аймгийн Сүмбэр суманд нутгийн монгол хонийг V үе хүртэл каракуль хуцаар цус шингээн эрлийзжүүлж, II, III үеийн эрлийз хониноос тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан хонийг сонгон “өөр дотор нь” үржүүлж, шинэ үүлдэр гаргах нарийн төвөгтэй аргаар хурганы арьсны чиглэлийн бүдүүвтэр ноост, өөхөн сүүлт “Сүмбэр үүлдэр”-ийн хонийг зохион бүтээжээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Хурганы арьс – бүдүүвтэр ноос – мах, өөхний.
Сүмбэр үүлдрийн хонины онцлог:
Монгол үүлдрийн хонины байгаль орчиндоо дасан зохицсон чанар, Каракуль үүлдрийн хонины хурганы буржгар арьс өгдөг онцлог чадваруудыг хослуулсан “Монгол хонинд каракуль арьс нөмөргөсөн” учир гарал үүсэл генологи шинжээрээ хурганы арьсны бусад үүлдрээс эрс ялгаатай. Сүргийн доторхи зүсний бүтцийн судалгааны дүнгээс үзэхэд хар -83.5%, саарал-8.9%, сорлог ( улаан бор, хүрэн бор ) – 9.1%, бусад өнгийн – 4.5%-ийг тус тус эзэлдэг байна.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХААХҮ-ийн сайд 1990 оны А/29 дүгээр тушаал.
Сүмбэр үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Ц.Тэрбиш - Говьсүмбэр аймгийн Сүмбэрийн САА- н ерөнхий зоотехникч, Монгол улсын гавъяат малзүйч, Д.Баатар – ШУА-ын ЕБСБиологийн хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, Академич, доктор, генетикч, П.Нямдовчин – МААЭШХ-гийн ЭШ-ний ажилан, Доктор Ph, малзүйч, Т.Ваанчиг – Говьсүмбэр аймгийн Сүмбэрийн САА- н үржлийн малзүйч, Б.Цагаач - Үржлийн мал борлуулах конторын мэргэжилтэн, малзүйч.
ТОРГУУД ҮҮЛДРИЙН ХЭСЭГ
Тархалт:
Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад зонхилон цэврээр үржүүлж байсны зэрэгцээ улсын хэмжээнд Ховд, Архангай, Төв, Говь-Алтай, Завхан зэрэг аймгийн 16 сумын 450 шахам мянган хонинд сайжруулагчаар болон хэрэгцээний эрлийзжүүлэгт өргөн ашиглаж байжээ. Ховд аймгийн Булган суманд Торгууд үүлдрийн хэсгийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Баруун монголын алтайн уулархаг мужийн байгаль цаг уурын эрс тэс нөхцөлтэй Ховд аймгийн Булган сумын нутгийн ууцан сүүлт хонийг 1962 оноос эхлэн Сараджин үүлдрийн хуцтай эрлийзжүүлж, I,II үеийн эрлийз хонин дотроос тохиромжтой хэвшлийн хонийг сонгон “өөр дотор нь” үржүүлэх аргаар мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн ууцан сүүлт “Торгууд үүлдрийн хэсэг”-ийн хонийг бий болгосон ажээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүвтэр ноосны
Торгууд үүлдрийн хэсгийн хонины онцлог:
Алтайн уулархаг болон Их нууруудын хотгор хосолсон эрс тэс байгаль цаг уурын нөхцөлд жилийн турш бэлчээрээр маллахад гойд зохицсон, байгалийн бэрхшээлийг даван туулах нутгийн ууцан сүүлт хонины үнэт чадварыг хадгалсаны зэрэгцээ ноосны гарц, чанар, мах – өөхөн ашиг шимийн хэмжээгээр сайжруулагч үүлдрээс дутахааргүй хэмжээнд хүрсэн ууцан сүүлтэй, бүдүүвтэр ноостой зэрэг үнэт чадвараараа бусад үүлдэр, омгийн хониноос ялгарах онцлоготой. Хурга төрөхдөө хүрэн бор, хар зүстэй гарч улмаар цайвар бор, цагаан цайвар зүстэй болж хувирдаг онцлоготой.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХАА-н сайдын 1982 оны А/81 дүгээр тушаал.
Торгууд үүлдрийн хэсгийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Б.Пүрэв – ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Н.Сүхээ - ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Н.Хуягт - Ховд аймгийн Булган сумын малзүйч
ЕРӨӨ ҮҮЛДРИЙН ХЭСЭГ
Тархалт:
Ерөө үүлдрийн хэсгийн хонийг Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант сумдад 40 шахам мянган хонины хүрээнд өсгөн үржүүлж байжээ. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Ерөө үүлдрийн хэсгийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Ойт хээрийн бүсэд орших Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйд үржүүлж байсан нарийн нарийвтар ноостой эрлийз хонийг Куйбышев үүлдрийн урт нарийвтар ноост хуцаар I, II үе хүртэл эрлийзжүүлж, дараа нь Ромни-марш, Хойд Кавказ үүлдрийн нарийвтар ноост хуцаар цус сэлбэж, тэдгээрээс гарсан тохиромжтой хэвшлийн хурдан өсөлттэй, нарийвтар ноост эрлийз хонийг “өөр дотор нь” сонгон үржүүлэх аргаар ноос - махны чиглэлийн урт нарийвтар ноост, хурдан өсөлттэй “Ерөө үүлдрийн хэсэг”-ийн хонийг зохион бүтээжээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Нарийвтар ноос – мах - өөхний
Ерөө үүлдрийн хэсгийн хонины онцлог:
Ерөө үүлдрийн хэсгийн хонины гол онцлог нь ойт хээрийн бүсийн байгаль, цаг уурын бэлчээрийн маллагааны нөхцөлд сайтар зохицсон, амьдын жингээр монгол хониноос 16.6 – 28.2 хувиар, ноосны гарцаар 2.3 – 3.5 дахин, төлөрхөг чанараар 4.5-5.0 хувиар илүү төдийгүй, 50-58 дугаар чанарын харьцангуй уртлаг, өнгөлөг нарийвтар ноос өгөх чадамжтай, лагс бие томтой, хурдан өсөлттэй зэрэг үнэт чанаруудаар бусад үүлдэр, омгийн хониноос ялгарах онцлогтой.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХААЯ, Сангийн аж ахуйн яамны сайд нарын 1981 оны 286/304 дүгээр хамтарсан тушаал.
Ерөө үүлдрийн хэсгийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Г.Чадраабал – МААЭШХ-гийн ЭШ-ний ахлах ажилтан, ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Н.Баясгалан - МААЭШХ-гийн ЭШ-ний ажилтан, малзүйч, Д.Лхагвасүрэн - МААЭШХ-гийн ЭШ-ний ажилтан, малзүйч, Н.Нямжаргал - Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйн дарга, эдийн засагч, Г.Сандаг - Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйн ерөнхий малзүйч, А.Зоригт - Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйн үржлийн малзүйч.
ТАМИР ҮҮЛДРИЙН ХЭСЭГ
Тархалт:
Архангай аймгийн Тариат, Цахир, Чулуут, Өндөр-Улаан, Ихтамир, Цэнхэр, Хангай сумдад Тамир үүлдрийн хэсгийн хонийг зонхилон цэвэрээр нь үржүүлж ирсэн байна. Архангай аймгийн Ихтамир, Цахир сумдад Тамир үүлдрийн хэсгийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Хангайн өндөр уулын бүсийн монгол хонийг Баяд үүлдрийн хониор III үеийг хүртэл цус шингээж, II үеийн эрлийз хонийг бүдүүвтэр ноост Байдраг, Говь-Алтай үүлдрийн хониор цус сэлбэж, гарсан тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн өөхөн сүүлт “Тамир үүлдрийн хэсэг”-ийн хонийг бий болгожээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүвтэр ноосны
Тамир үүлдрийн хэсгийн хонины онцлог:
Хангайн өндөр уулын бүсийн өвөрмөц экологийн нөхцөлд бэлчээрийн маллагаанд сайтар зохицсон амьдрах чадвар сайтай, бүдүүвтэр ноос – махан ашиг шимийн зохистой хослолыг шингээсэн, аж ахуй – биологийн эдгээр давуу шинж чанаруудаа үр төлдөө баттай удамшуулах чадвартайгаараа бусад үүлдэр, омгийн хониноос ялгарах онцлоготой. Сүргийн дотор халзан, хар бор шар нүдэн, хар бор улаан толгойтой цагаан зүсмийн хонь зонхилох хувийг эзэлнэ.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Үүлдрийн хэсгээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХХАА-н сайдын 2001 оны тушаал.
Тамир үүлдрийн хэсгийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Г. Самбуу – ХААИС-ийн багш, доктор, Монгол Улсын гавъяат малзүйч, С.Шархүү - Хангайн бүсийн ХААЭШ-ний хүрээлэнгийн ажилтан, ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Ч.Жамбалсүрэн - Архангай аймгийн ҮСУС-ын мэргэжилтэн, малзүйч, П.Сэрээнэнхорол - Архангай аймгийн Цахир сумын малзүйч, Л.Жаанай - Архангай аймгийн Цэнхэр сумын малзүйч, Ш.Дашзэвэг - Архангай аймгийн Ихтамир сумын малзүйч.
ХОТОНТ ҮРЖЛИЙН ХЭСЭГ
Тархалт:
Архангай аймгийн Хотонт, Төв аймгийн Баянцагаан сумдад дагнан үржүүлэхээс гадна Архангай аймгийн Хашаат, Төв аймгийн Алтанбулаг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн, Хөлөнбуйр, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагаан-Уул сумдад тусгай суурь сүрэг бүрдүүлэн үржүүлж иржээ. Хотонт үржлийн хэсгийн хонины цөм сүргийг Архангай аймгийн Хотонт суманд үржүүлдэг.
Бий болгосон үржил селекцийн арга:
Хонины илүү нуруу нугалам, хавирга үр төлдөө удамших зүй тогтолд үндэслэн өөр дотор нь цэврээр сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүн ноосны чиглэлийн өөхөн сүүлт “Хотонт үржлийн хэсэг”-ийн хонийг бий болгожээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүн ноосны
Хотонт үржлийн хэсгийн хонины онцлог:
Хотонт үржлийн хэсгийн хонины биологийн гол онцлог нь бэлчээрийн маллагааны жирийн нөхцөлд арчилгаа маллагаа, тэжээллэгийн ямар нэг нэмэгдэл зардал гаргахгүйгээр 3.8 – 5.0 кг амьдын жин, 7.3 – 13.8 ам дм арьсны талбай, 2.8 – 3.2 % махны гарц, 43 грамм ноосыг хонь бүрээс илүү үйлдвэрлэх чадамж бүхий 1-2 үе нугалам илүүтэйд оршино. Сүргийн дотор халзан, хар бор шар нүдэн, хар бор улаан толгойтой цагаан зүсмийн хонь зонхилох хувийг эзэлнэ.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Үржлийн хэсгээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХАА-н сайдын 1996 оны 9/70 дугаар тушаал.
Хотонт үржлийн хэсгийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Б.Минжигдорж - Доктор, профессор, гавъяат малзүйч, Х.Санжмятав - Доктор Ph , Малзүйч, Б.Цэдэв – Малзүйч, Ц.Түмэндэмбэрэл - Малзүйч
АЛТАНБУЛАГ ҮРЖЛИЙН ХЭСЭГ
Тархалт:
Төв, Сэлэнгэ, Дархан –Уул аймгийн зарим сумдад цэврээр үржүүлж байсны зэрэгцээ төвийн бүсийн нилээд сумдын хонинд сайжруулагчаар болон хэрэгцээний эрлийзжүүлэгт өргөн ашиглаж иржээ. Төв аймгийн Алтанбулаг суманд “Алтанбулаг үржлийн хэсэг”-ийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Ойт хээр болон тал хээрийн бүс нутгийн бэлчээрийн мал маллагааны нөхцөлтэй Төв аймгийн Алтанбулаг суманд 1980-аад оноос эхлэн мах-өөхний чиглэлийн хурдан өсөлттэй Гиссар, Эдельбай болон Торгууд үүлдрүүдийг ашиглан нутгийн монгол хонины махан ашиг шимийг сайжруулах эрдэм шинжилгээ, үржил селекцийн ажлыг 20 шахам жил явуулсаны үр дүнд олон үүлдэр оролцсон эрлийзжүүлэгийн аргаар мах – өөх - бүдүүн нооснû чиглэлийн ууцан сүүлт “Алтанбулаг үржлийн хэсэг”-ийн хонийг бий болгосон байна.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүн ноосны
Алтанбулаг үржлийн хэсгийн хонины онцлог:
“Алтанбулаг үржлийн хэсэг”-ийн хонь нь монгол хонины адил жилийн турш бэлчээрийн маллагаанд байж, онд мэнд орж, үр төл ашиг шимээ өгдөг, бэлчээрээр таргалах, бордоо авах чадвар сайтай, түргэн өсөлттэй, ялангуяа өсвөр насандаа маш эрчимтэй өсдөг, товир том чиетэй, жин ихтэй, махан ашиг шим арвинтайгаараа онцлогтой. Алтанбулаг хонь салаалаагүй том ууцан сүүлтэй, ихэвчлэн улаан болон цайвар бор, хүрэн, хар зүстэй, бүдүүн ноостой.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХААҮ-ийн сайдын 1996 оны 9/70 дугаар тушаал.
Алтанбулаг үржлийн хэсгийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Я.Нямаа – МААЭШХ-ийн тэргүүлэх ажилтан, төрийн соёрхолт, доктор, малын эмч, Д.Бямбажав - МААЭШХ-ийн туслах ажилтан, малзүйч, Т.Доржготов - Төв аймгийн Алтанбулаг сумын малзүйч, Ш.Мягмарсүрэн - Төв аймгийн Алтанбулаг сумын малзүйч, А.Цэрэн-Очир - Төв аймгийн Алтанбулаг сумын малын эмч, Н.Полоо - малзүйч, О.Пүрэвдорж - Төв аймгийн Алтанбулаг сумын малын малчин.