Монгол хонины ашиг шимийн үзүүлэлт
Хониноос мах, өөх, ноос, сүү, арьс нэхий, хурганы буржгар арьс, өлөн гэдэс, яс зэрэг бүтээгдэхүүн авч ашигладаг.
Монгол хонины мах нарийн ширхэгтэй, шүүслэг зөөлөн учир өтгөн шөл гардаг, таана зэрэг аагт ургамлын амттай учраас өндөр үнэлэгдэнэ. Малчид хонины махыг борцлох, шуузлах, утах аргаар удаан хадгалж муутгалгүй иддэг.
Хангай, Орхон, Ерөө, Тал нутгийн цагаан үүлдрийн хониноос хяргаж авсан нарийн, нарийвтар ноосоор цэвэр носсон даавуу, Байдраг, Говь-алтай, Тамир хонины бүдүүвтэр ноосоор хивс, ноосон хөнжил, цэмбэ хийнэ. Харин Монгол, Үзэмчин, Барга, Хотонт хонины бүдүүн ноосоор эсгий, эсгий эдлэл үйлдвэрлэнэ. Ноосон эдлэл нь бусад ширхэгт материалаас бөх бат чанар, дулаан хадгалах байдал, чийг нэвтрүүлэх шинж, эрүүл ахуйн шаардлагаар олон талаар давуу. Тухайлбал, ноосон эдлэл нь нийлэг материалаас бөх бат чанараар 3-4 дахин дутуу байх боловч чийг шингээлт лавсан, нейлонд 0.4-4.2% байхад ноосон эдлэлд 16% байна. Ноосон эдлэл хүний биед хоргүй, дулаан, зөөлөн, бөх бат, эдэлгээ сайтай юм.
Хонины сүү нь өвөрмөц сайхан амттай, шимт бодисоор баялаг тул төрөл бүрийн цагаан идээ хийж хүнсэнд хэрэглэдэг. Хонины сүүний найрлагад хуурай бодис 18-20%, тослог 7-10%, Уураг 4.5-6.0%, сахар 4.6% байж төрөл бүрийн амин хүчил, эрдэс бодис, витамин элбэгээс өндөр үнэлэгдэнэ. Хонины сүүгээр 1 кг цагаан идээ бэлтгэхэд 4.5-5 л, 1 кг шорвог бяслаг хийхэд 6-7 л сүү зарцуулна. Саалийн хугацаанд нэг хониноос 20-25 л сүү сааж ашиглана.
Монгол хонины нэхий арьс хөрс сайтай, үс нь сахлаг тул дээлийн нэхийд тохиромжтой. Үс нь тачир болон халцгай арьсыг боловсруулж хийсэн торгон савхиар дээл, костюм, пиджак, хүрэм, цүнх зэрэг хувцас эдлэл хийдэг. Сүмбэр үүлдрийн хониноос хар, саарал, хүрэн, сорлог өнгийн хурганы буржгар арьс авдаг нь дээл, малгай зэрэг гоёлын хувцасны үнэт материал болж байна. Хонины бууцыг төмс, хүнсний ногооны талбайг бордох, малын хэвтэрт хэрэглэх хашаа хороо барих, түлш болгох зэргээр олон зүйлд ашигладаг.
Монгол хонины махан ашиг шимийн үзүүлэлтүүдийг үүлдрээр судалсан дүнг хүснэгт 1-ээр харууллаа.
Хүснэгт 1. Бүдүүн, бүдүүвтэр ноост (өөхөн сүүлт) хонины ашиг шим
Хүснэгт 2. Нарийн, нарийвтар ноост хонины ашиг шим
ХОНИНЫ АРЬС НЭХИЙНИЙ АНГИЛАЛ, ТАВААР ТЕХНОЛОГИЙН ШИНЖ
Хонины арьс нь сайн чанарын дээлийн савхи үслэг эдлэл болж хүний хувцасны хэрэгцээг 80 орчим хувийг савхи, хангадаг. Хүний хэрэгцээт нэхий эдлэл эзэлдэг. хувцасны хүйтэн сэрүүн бүсэд оргөн хэрэглэгдэнэ. Нарийн Ялангуяар мост хонины нэхийгээр нарийв торлох гоёлын хувцас хийхэд их ноост хонины арьс нь дээлийн нэхий, савхи бүдүүвтэрэхэд илүү тохиромжтой. Допрос гэнэ. Моннасанд нь нядалсан хонины арьсыг нэхий арьсаар хурган дээл, нэхий дээл, үзүүрсгэн дээл, хонины үстэй дээл, өнжмөл эр хонины нэхийгээр азарган нэхий дээл хийж өөр өөр зориулалтаар өмсөж эдэлж ирсэн уламжлалтай. Арьсыг үйлдвэрийн аргаар боловсруулж, нэхий болон үслэг эдлэл хийдэг болсон учраас бүрхүүлийн тогтоц, хөрсний чанар, арьсыг усан үйлдвэрт ашиглагдах хэрэгцээний байдлаар бүх үүлдрийн хонины арьсыг даглийн зөөлөн үслэг эдлэлийн, савхин эдлэлийн хуваана. гэж гурван хэсэгт хуваана.
Дээлийн нэхий. Арьсан дахь ноосны урт нь 2.5 см- ээс доошгүй жигд бус холимог ноостой бүдүүн, бүдүүвтар ноост хонины нэхий орно. Ийм нэхийгээр үстэй богино дээл, ер нь хүйтний улиралд өмсөж эдлэх дээлийн төрөл буюу дулаан хувцас хүрэм хийж ашиглана. Ямар нэгэн эдлэл үйлдвэрлэхэд арьсны хөрсийг гадагш, үсэн бүрхүүлийг дотогш харуулан хийх нь тохиромжтой байна. Дээлийн нэхийн хөрсенд агаарын халуун, хүйтэн, чийг үрэлт эхчилэн гаднын янз бүрийн үйлчилгээ нөлөөлөх учир хөрс нь уян зөөлөн, бөх бат, эдэлгза сайтай байх ёстой. Урт нь 2.5 см-ээс доошгүй өтгөн үстэй ноосны бүрэлдэхүүндээ ямаан үсгүй, ноос нь даахирч бәөгнерехгүй бол дээл өнгө үзэмжтэй чанартай удаан эдлэгдэнэ. Дээлийн нэхий арьсны үсэн бүрхүүл буюу үсний урт хэдий богино нягт байвал дулааныг алдахгүй хадгалах чадвар нь төдий их болно. Дээлийн нэхий арьсны чанарыг үнэн зөв тодорхойлохын тулд уул арьсан дахь ноолуур, сор, завсрын ус гурвын урт богино, нарийн бүдүүн, өтгөн, туг усний атриа тодорхойлохын хэлбэр, хэмжээ зэрэгт урьчилан судалгаа хийнэ.
Дэлхийн олон хонин дотроос дээл хамгийн тохиромудри асонидог нь Оросын Романов хийхэд Энэ үүлдрийн хонины ноосон дахь ноолуур cop уснээсээ урт, мен ширхгүүдийн бүдүүн нарийн хоорондын хонь юм. Харьцаа нь ойролцоо чанараас нь зээлэн ба рондын беегнердегтүй энэ чанараараа бусад үүлдрийн хониноос онцгой юм. Романов үүлдрийн 5-8 сартай хурганы сор үс хар өнгөтэй, урт нь 3-4 см, ноолуур нь цагаан өнгөтэйны 6,6 см урт байна. Энэ хонины ноосны сор, ноолуур хоёрын харьцаа 1:4 буюу 1:10, өөрөөр хэлбэл нэг ширхэг сор үсэнд Дөрвөөс арван ноолуур үс ноогддог. Уул хонины сор үс 65-70 мкм, ноолуур 20-25 мкм болж сор үс нь богино, бүдүүн учир түүнийг тойрсон урт нарийн ноолуур үсний ширхгүүд хоорондоо ширэлдэн даахирахгүй, дээлийн үс задгай байх нөхцлийг бүрдүүлнэ.
Романов үүлдрийн хонины ноос нилээд өтгөн 1 мм² арьсны талбайд 20-40 ширхэг үс ноогдоно. Үүнээс гадна энэ үүлдрийн хонины нэхий арьс нь бусад хониныхоос хөнгөн байдгаараа онцлог юм. Тухайлбал, Романов үүлдрийн хонины арьс 1.4 кг жинтэй бол монгол хониных 1.9 кг жин татна. Романов хонины арьс хөнгөн, хөрс нимгэн байхын дээр бөх бат, уян хатан чанар сайтай учир дээл хувцас хийхэд эдэлгээ сайтай бөх бат уул арьсны гистологи бүтэц, тухайлбал: арьсны давхаргуудын зузаан нимгэн, үсний ширхгүүдийн нягтралт, мөн холбогч эдүүдийн цавуурхаг багцын хэлбэрүүдээс шалтгаална. Цавуурхаг ширхгүүд хэдий бүдүүрэх тутам хөрс нь бэхжиж
арьсны эдэлгээ сайжирна. Романов хонины арьсны цавуурхаг ширхэгийн зузаан 20 мкм байхад бүдүүн ноост хониных 14-19 мкм байна.
Үслэг эдлэлийн нэхий. Үслэг эдлэлийн нэхийний үс нь богино, жигд байх нь өнгө үзэмжтэй эдлэл хувцас болох ба энд нарийн, нарийвтар ноост хонины арьс илүү тохиромжтой. Үслэг эдлэлийн нэхий нь дээлийн нэхийнээс богиновтор ноостой гэхдээ нэхийг элдэж боловсруулсны дараа ноосны урт нь 10 мм-ээс дээш урттай байх нь зохимжтой. Харин жигд биш ноост хонины нэхийний үс 25 мм-ээс богино байна. Үслэг эдлэлийн нэхийнд Цигай үүлдрийн нарийвтар ноост хонины арьс бусад үүлдрийнхээс илүү тохиромжтой учир энэ хонины арьсаар үслэг эдлэл өргөн хийж ашигласаар ирсэн учир зах зээлд үслэг эдлэлийг "Цигейка" гэж нэрлэх нь элбэг. Одоо үед нэхий арьс боловсруулах үйлдвэрийн хүчин чадал, Төрөөрөмж, технологи сайжирсан учир үслэг эдлэлийг цигай болон бусад нарийн ноост хонь тэдгээрийн эрлийз хонины арьсыг ихээр боловсруулан хувцас, эдлэл хийж байна. Нарийн ноост хонины арьс нь нарийвтар ноост хониныхыг бодвол нимгэн хөрстэй, хөнгөн зөөлен, өтгөн ноостой эдлэл үйлдвэрлэхэд тохирсон учир үслэг эд болж чадна. Үслэг эдлэлийн нэхийг үслэг ан амьтдын гоёмсог үс өнгөтэй адилхан болгож дуурайлгахын тулд арьсны үсийг жигд тэгш хяргах, хөрсийг сайн элдэх, өнгө тохируулан будах ажиллагаанууд хийгдэнэ. Энэ талаар Дархан хот дахь нэхий дээлийн үйлдвэрийн технологи өндөр үнэлэгддэг. Дарханы нэхий дээлийн үйлдвэрийн нэхийг элдэж боловсруулах, үс хөрсийг тэгшлэж жигдлэх, өнгө тохируулан будах ажиллагааны технологи нь хаа ч давтагдашгүй, энгийн хүмүүс хуулбарлан хэрэглэх боломжгүй технологи юм. Энд хийгдсэн нэхий дээл, хүрэм, хантааз, малгай, бээлий нь гадаадад валютаар худалдагдаж дотооддоо чухал хэрэгцээт эрэлттэй бүтээгдэхүүн болж байна.
Савхин эдлэлийн нэхий. Дээлийн ба үслэг эдлэл үйлдвэрлэхэд тэнцэхгүй тачир богино ноостой буюу халцгай арьсаар савхин эдлэл үйлдвэрлэнэ. Хэрэв жигд ноосны урт 1 см, жигд биш ноосных 2.5 см-ээс богино, мен ноосны техникийн бусад чанар нь дээлийн ба үслэг эдлэлийн нэхийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байвал ууп арьсыг савхин эдлэлд зориулна. Манай улс хонины арьсыг Улаанбаатарын савхин эдлэлийн үйлдвэрт (хуучнаар шевретийн) боловсруулан торгон савхи үйлдвэрлэдэг. Торгон савхи боловсруулах технологи нь Монгол улсын төрийн соёрхол авсан бөгөөд торгон савхиар дээл, хүрэм, хантааз, костюм, пиджак, малгай, бээлий хийж гадаадад валютаар гаргадаг ба ийм бүтээгдэхүүн нь Олон улсын яармаг үзэсгэлэнгээс удаа дараа алт мөнгөн медаль, диплом авч шагналаар шагнагдсан болно.
Хонины арьсны таваарлаг чанарын судалгааны тойм
Хонины арьсны химийн шинж чанарын судалгаа
Боловсруулалтын оновчтой технологийг тогтоохын тулд арьс ширний химийн найрлагыг нарийвчлан судалсан ажлууд нилээд байна.
Уургийн бодисын найрлага
Органик нэгдэлд хөрсний ширхэглэг бүтцийг бүрдүүлэгч уургийн бүрэлдэхүүн, ширхэглэг хоорондын бодисыг бүрдүүлэгч нүүрс ус ба уураг-нүүрс усны комплекс багтана. Арьс ширний 70 орчим хувийг ус, 0.5 %-ийг органик бус нэгдэл эзэлдэг. Жинхэнэ хөрсөнд 64-80%-ийг коллаген, 0.3-1%-ийг эластин, 1-1.4%-ийг альбумин, 1-3.2%-ийг глобулин тус тус эзэлдэг байна. Нийлмэг уураг 10 орчим хувийг дангаараа эзлэх бөгөөд уургийн бус бодисоос хамааран липопротейд, хромпротейд, мукопротейдийн хэмжээ харилцан адилгүй байна.
Альбумин усанд уусахгүй, харин давс, хүчил, шүлтийн сул уусмалд уусч, сульфат аммоний хагас ханасан уусмалд тундасжина. Альбумин, глобулин нь анхан шатны боловсруулалтын явцад арьснаас бүрэн хэмжээгээр гадагшлана.
Коллаген нь арьсны үндсэн уураг бөгөөд онцлог чанар нь 58-68 °С-ийн халуун усанд ширхэглэг нь задарч желатин, цавуу болон хувирдаг. Түүний найрлагад нүүрстөрөгч 50.2-51%, азот 17-18.1%, устөрөгч 6.4-6.5%, хүчилтөрөгч 25.1-26.1%, хүхэр 0.1-0.3% тус тус агуулагдана.
Аминхүчлүүдийн найрлага
Коллагены молекулын аминхүчлийн 1/3 орчим нь глицин байх ба оксипролин, оксилизины үлдэгдэл коллагенд чухал шинж чанарыг үзүүлдэг. Түүний гинжин хэлхээнд моноаминдикарбоны хүчил /аспарагин, глутамин/, диаминмонокарбон /лизин/, оксиамин хүчлүүд, гистидин байдаг. Хонины нэхийнд глицин 33.4, аланин 10.7, лейцин 2.8, изолейцин 1.4, валин 2.4, тирозин 0.4, серин 3.2, треонин 1.9, метионин 0.7, аспарагины хүчил 4.9, глутамины хүчил 7.5, пролин 13.2, аргинин 5.0, лизин 2.8, гистидин 0.6, амидын бүлэг 3.6 хувь орчим байдаг.
Ретикулин нь коллагены адил ширхэглэг уураг юм. Арьсны бүх хэсгүүдэд оршиж, коллагены багцуудыг сүлжиж хэлхэж тогтоно. Хүчил, шүлтэд тэсвэртэй. Багц үүсгэхгүй.
Эластин нь бүтцээрээ коллаген, ретикулинээс эрх ялгаатай уураг юм. Глицин, пролин тэнцүү хэмжээгээр агуулагддаг. Хүчиллэг, суурьлаг аминхүчлүүд бага хэмжээгээр агуулагддаг. Аминхүчлийн найрлагадаа хөндлөн холбоо цөөн, урвалд идэвхигүй оролцдог. Хүчил, шүлт, ферментэд тэсвэртэй, зөвхөн эластаз л үйлчилгээ үзүүлдэг.
Хонины арьсны нүүрс усны бүрэлдэхүүн
Нүүрс ус нь коллагены ширхэглэг хооронд чөлөөт хэлбэрээр болон уурагтай холбогдсон байдлаар оршино. Түүний бүрэлдэхүүнд гексоз ба өндөр молекулт полисахарид багтдаг. Нүүрс усыг мукополисахарид, аминсахарид, биополимер зэрэг олон янзаар нэрлэдэг. Нүүрс ус нь коллагентэй ионы холбоо үүсгэж тогтоно.
Мукополисахарид
Мукополисахарид нь коллагены ширхэглэг уургийг хооронд нь зууралдуулан барьж байх үүргийг гүйцэтгэдэг. Мөгөөрснөөс мукополисаха-ридыг зайлуулахад нарийн утаслаг эдүүд үлддэг нь түүнийг наалдуулагч үүрэгтэй болохыг тодорхойлно. Мукополисахарид нь арьсанд бага хэмжээгээр агуулагддаг боловч зуурамтгай, наалдуулагч зэрэг физик шинж чанараараа фибрил үүсэхэд оролцдог ба хөрсний коллагены ширхэглэгүүдийг хооронд нь барьцалдуулж байдгаараа онцлогтой. Мукополисахарид нь коллагентэй нэгдсэн байхаас гадна уургийн ширхэглэг хооронд чөлөөт байдлаар оршдог ба зарим нь ширхэглэг хоорондын уурагтай нэгдэж комплекс үүсгэсэн байдаг. Түүнийг хүчиллэг ба саармаг гэж ялгаж ангилна. Мукополисахарид нь фибрилын гадаргуу ба гүнд нь шингээгдэж нэвтэрч, холбогдсон байдгийг судлаачид тогтоожээ. Мөн коллагены ширхэглэгийг дүүргээд зогсохгүй уургийн гадаргуугийн элементүүдтэй холбогдож ус-мукополисахаридын давхарга үүсгэдэг байна. Саармаг мукополисахарид нь уурагтай бат бэх холбоо үүсгэдэг. Протолитын ферментээр үйлчлэхэд энэ нэгдэл эвдэрч үс, хөрсний холбоо сулардаг ба нүүрс ус уусмалд шилждэг байна.
Хүчиллэг мукополисахаридад гиалуроны хүчил, хондроитин-хүхрийн хүчил, гепарин хамаарагдана. Хондроитин2/3, гиалуроны хүчил 1/3 орчмыг эзэлдэг. Гиалуроны хүчил нь уусмал байдалдаа маш их зуурамтгай чанартай бөгөөд усыг 10000 дахин нэгдүүлж чаддаг. Молекул масс нь 1000000. Хэсгүүд нь сахаридын хоёр үлдэгдлийг агуулсан 25000 орчим мономерээс тогтоно.
Мукополисахарид нь фибрил үүсэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг. Коллагентэй ионы хүчээр харилцан үйлчилнэ. Фибрил үүсэх үед коллаген нэмэх /рН 6.5-7.0/ цэнэгтэй байдаг, харин мукополисахарид нь карбоксилийн болон сульфо бүлгүүдээрээ хасах цэнэгтэй байна.
Зөөлөн, суналт сайтай, хөнгөн зэрэг шинж чанарыг агуулсан нэхий боловсруулахад дэвтээх, шохойдох, зөөлрүүлгийн процесст уургийн завсар хоорондын бодис ялангуяа мукополисахаридыг уургийн бүрэлдэхүүнээс гадагшлуулах зайлшгүй шаардлага гардаг. Арьсны найрлагаас мукополи-сахаридыг гадагшлуулахад коллагены багцын хоорондох холбоо тасарч утаслаг байгуулалт эвдрэх ба уургийн байгуулалт нь хими, физикийн үйлчлэлд илүү мэдрэмтгий болно.
Хүснэгт 1. Хонины арьсны химийн найрлагын судалгаа
Судалгаанаас үзэхэд монгол хонины арьсны уургийн хэмжээ болон тосны агууламж бусад хонины үзүүлэлтээс өндөр буюу 98,5% ба 11,7-18,8% байна[1].
Монгол хонины арьсны бүтэц дэх тосны найрлага
Арьсны химийн найрлагад хуурай бодис 32-36% байх ба органик бодист уураг, өөх тос, нүүрс ус хамаарна. Арьс ширэнд байх тосны хэмжээ малын төрөл, нас хүйс, тарга хүчний байдлаас шалтгаалан арьс ширний хуурай бодисын жингийн 40 хувь хүртэл хэлбэлздэг [2].
Арьсанд тос болон тостой төстэй бодисууд байдаг. Тослог чанарын бодисын бүрэлдэхүүнд фосфорын хүчил, давирхай /воск/ болон бусад олон зүйл агуулсан фосфатид хамаарагддаг. Малын нас ахих тусам арьсан дахь тосны хэмжээ ихэсдэг[5]. Монгол хонины наснаас хамаарч арьсан дахь тосны хэмжээ 17-35 % байдгийг судлаач Д.Урнаа тогтоожээ.
Хүснэгт 2. Хонины арьсанд агуулагдах тосны хэмжээ насны байдлаар
“Монгол хонины арьсны хөхөнцөр, торлог давхрагуудын заагт тос ихээр хуримтлагдсан байдаг хэмээн” Д.Урнаа тэмдэглэжээ. Тэрээр хонины арьсны тосны найрлагад миристины, маргарины, пальмитины стеариновын, олейны, линолын, линолейны зэрэг тосны дээд хүчлүүд байгааг илрүүлсэн байна.
Хүснэгт 3. Хонины арьсанд агуулагдах тосны найрлага, хэмжээ
Тус тус эзэлдэг болохыг тогтоожээ. Монгол хонины арьсны тосны найрлагад ханаагүй хүчил болох олейны хүчил ихээр агуулагдаж байгаа нь цаг уурын онцлогт тохирсон өвөрмөц шинж чанар гэж үзсэн байдаг. [9]
Үсний булцууны хөндийтэй нарийхан хоолойгоор холбогдсон хөндий бүхий дугираг зууван хэлбэртэй булчирхайг тосны булчирхай гэнэ. Тосны булчирхайн хэлбэр дүрс нь арьсны зузаан ба ноосны өтгөн шингэнээс шалтгаална. Тосны булчирхай нь малыг дулаанаа алдах, арьсыг хөлдөхөөс, үсийг чийгний нөлөөнөөс тус тус хамгаалдаг. [6]
Тосны булчирхай нь тосыг ялгаруулан гаргаж өнгөн хөрс, үсэн бүрхүүлийг тослох ба үсний уутанцрыг тойрч уут хэлбэртэйгээр оршдог. [8] Үсний уутны хажуу хэсэгт 2–3 булчирхай байрлаж үсний савтай нарийн сүвээр холбогдоно. [3] Тосны булчирхайнууд нь нилээн том хэмжээтэй бөгөөд үсний сувгийн уртын гуравны нэгтэй тэнцэх зайд түүний цорго байрлан нээгдэнэ. Тосны булчирхайн шүүрлийн хэсэг, гадагш урсгуур гэсэн хоёр хэсгээс тогтдог. Шүүрлийн хэсгийн захаар камбиал эсийн давхарга байрлах бөгөөд эсүүд нь митозоор хуваагдана. [12]
Эсийн хуваагдлын дүнд Электрон микроскопын шинжилгээгээр булчирхайн шүүрэл ялгаруулдаг эсийн цитоплазмд олон тооны митохондри, өөх тосны дуслууд байх ба нэг эс нь нөгөөтэйгээ нэгдэхгүй гадуураа бүрхүүлтэй байхаас гадна зэрэгцээ хоёр эсийн хооронд ч зайтай байдгийг И.А. Макаров тэмдэглэжээ. Тосны булчирхайн эсийн шүүрлийн найрлаганд гликоген, фосфорын нэгдлүүд, рибонуклеопротеид, эстаразыг илрүүлсэн байна.
Тус тус эзэлдэг болохыг тогтоожээ. Монгол хонины арьсны тосны найрлагад ханаагүй хүчил болох олейны хүчил ихээр агуулагдаж байгаа нь цаг уурын онцлогт тохирсон өвөрмөц шинж чанар гэж үзсэн байдаг. [9]
Үсний булцууны хөндийтэй нарийхан хоолойгоор холбогдсон хөндий бүхий дугираг зууван хэлбэртэй булчирхайг тосны булчирхай гэнэ. Тосны булчирхайн хэлбэр дүрс нь арьсны зузаан ба ноосны өтгөн шингэнээс шалтгаална. Тосны булчирхай нь малыг дулаанаа алдах, арьсыг хөлдөхөөс, үсийг чийгний нөлөөнөөс тус тус хамгаалдаг. [6]
Тосны булчирхай нь тосыг ялгаруулан гаргаж өнгөн хөрс, үсэн бүрхүүлийг тослох ба үсний уутанцрыг тойрч уут хэлбэртэйгээр оршдог. [8] Үсний уутны хажуу хэсэгт 2–3 булчирхай байрлаж үсний савтай нарийн сүвээр холбогдоно. [3] Тосны булчирхайнууд нь нилээн том хэмжээтэй бөгөөд үсний сувгийн уртын гуравны нэгтэй тэнцэх зайд түүний цорго байрлан нээгдэнэ. Тосны булчирхайн шүүрлийн хэсэг, гадагш урсгуур гэсэн хоёр хэсгээс тогтдог. Шүүрлийн хэсгийн захаар камбиал эсийн давхарга байрлах бөгөөд эсүүд нь митозоор хуваагдана. [12]
Эсийн хуваагдлын дүнд Электрон микроскопын шинжилгээгээр булчирхайн шүүрэл ялгаруулдаг эсийн цитоплазмд олон тооны митохондри, өөх тосны дуслууд байх ба нэг эс нь нөгөөтэйгээ нэгдэхгүй гадуураа бүрхүүлтэй байхаас гадна зэрэгцээ хоёр эсийн хооронд ч зайтай байдгийг И.А. Макаров тэмдэглэжээ. Тосны булчирхайн эсийн шүүрлийн найрлаганд гликоген, фосфорын нэгдлүүд, рибонуклеопротеид, эстаразыг илрүүлсэн байна. Малын үсэн бүрхүүл өтгөн байх тутам тосны булчирхайн суулт доошилдог байна.
Тослог чанарын бодис гэдэг нь липиодууд юм. Тос, тослог чанарын бодисуудыг хамтад нь липидууд буюу байгалийн нийлмэл эфир гэж нэрлэдэг. Липид нь витаминуудыг уусгадгаараа амьд организмд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. [10]
Липидүүд. Арьсанд мал амьтны төрөл, нас зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч арьсны зузаан болон талбайгаар жигд биш байрлах ба 1-30% хүртэл тос ба тослог чанарын бодисууд агуулагддаг. Тослог чанарын бодисын бүрэлдэхүүнд фосфорын хүчил, лав болон бусад олон зүйл агуулсан фосфатид хамаарагддаг. Эпидермисийн эвэрлэг үед олейны хүчил, холестерины эфирээс тогтох липиодууд, бусад үед нь фосфатидууд, тосны булчирхайд воск, бага зэрэг холестерин, түүний эфир, дермийн торлог үе болон шар махан давхаргад триглицерүүд байна. Булчирхай нь сунасан уутанцар хэлбэртэй нарийн ноост хонины арьсанд өөхний болон хөлсний булчирхай их байна. [11]
Идээлгэнд саад учруулдагаас арьс ширийг боловсруулах ажиллагааны явцад липидүүдийг бүрэн цэвэрлэнэ. Тослогтой арьсаар боловсруулсан бүтээгдэхүүний их сэвсгэр, тос байсан газарт хөндий зай үлддэг. Ингэснээр үс хөрсийг будах зэрэг зарим ажилбарын эцсийн үр дүн, өнгө үзэмжид нь таатай нөлөө үзүүлдэг. [10]
Торлог давхрагын цавуурхаг ширхэгийн багцны зузаан арьсны талбайн хэмжээтэй уялдаж ялгаатай, тухайлбал, жижиг арьсны үндсэн хэсгийн энэ үзүүлэлтийн дундаж (12.20 мкм)-тай харьцуулахад дунд арьсны мөн үзүүлэлт 19.32 мкм буюу 1.6 дахин, том арьсных 36.22 мкм буюу 2.9 дахин их юм. Энэ нь малын нас дагаж арьсны торлог давхрагын цавуурхаг ширхгийн багцны зузаан нэмэгддэгтэй холбоотой.
...Нэхийний өнгөн хөрс маш нимгэн байдаг. Монгол хонины нэхийний өнгөн хөрсний зузаан 25.79 мкм орчим байдаг. Харин хөхөнцөр, торлог давхаргуудын харьцаа 2:1, 3:1 байдаг. Хөхөнцөр давхарга нь ихэвчлэн тосны эдээр элбэг ба хялгасан судсууд их агуулдаг тул сийрэг бүтэцтэй. Хонины нэхийний үс нь эрчилсэн, долгиолог бүтэцтэй байдаг.
Торлог давхаргыг коллагены сийрэг бүтэцтэй багцууд бүрдүүлдэг бөгөөд мөн тосны булчирхай ихтэй байна. Арьснаас тосыг гадагшлуулсны дараа хоосон зай үлддэг бөгөөд энэ нь боловсруулалтын чанарт сөргөөр нөлөөлнө. Бүтээгдэхүүн нь сийрэг, хэврэг байх нөхцлийг бүрдүүлдэг байна. Хонины нэхийн түүхий эдийн чанар нь үсний нарийн, бүдүүний хэмжээнээс ихээхэн шалтгаалдаг. Бүдүүн үстэй хонины арьс нарийн үстэй хонины арьснаас илүү бат бөх, цул байдаг. Үс хэдий чинээ нарийн, нэгж талбайд ноогдох үсний тоо их байх тусам арьсны чанар муу байна. үүлдэр, нас, нядалгаа хийгдсэн улирлаас хамааран янз бүр байна. Хонины арьсны эпидермис арьсны бүх зузааны 1,8-2,5% эзэлнэ. Нүүрэн талын хээ нь жижиг, жигд, гадарга нь нилээд тэгш байна. Дерма давхарга нь хөхөнцөр ба торлог үед тодорхой заагаар хуваагдсан байх ба хөхөнцөр давхаргын зузаан нь торлог давхаргаас их байна. Жишээ нь: бүдүүн ноост хонины арьсны хөхөнцөр давхарга нь дерма давхаргын зузааны 70-80%, нарийн ноост хонины арьсанд 50% эзэлнэ. Хөхөнцөр давхарга нь хөлс, тосны булчирхай, үсний булцуу ихтэйгээс бүтэц нь сийрэг байна. Торлог давхарга нь бусад малын арьсыг бодвол коллагены нарийн багцуудын сийрэг сүлжээнээс тогтдог. Сүлжээс нь голдуу хэвтээ хэлбэртэй байна. Хонины арьс нь тослог ихтэйгээс сүлжээнийх нь бөх батын чанар буурна. Өөх тос нь ихэвчлэн хөхөнцөр ба торлог давхаргын заагт орших учраас тос арилгах ажиллагааны дараа үеүдийн хоорондын холбоо суларна. Дээрх онцлогууд нь хонины боловсорсон арьсыг бөх бат биш, суналттай, сийрэг бүтэцтэй, усыг нэвтрүүлэх боломжтой болгоно. Хонины арьс нь жижиг түүхий эдэд хамаарна. Монгол хонины арьс нь бэлчээрийн үүлдрийн хонины арьсанд хамаарах ба үсэн бүрхүүл нь шаравтар хүрэн өнгөтэй, ширүүн байна. Арьсны дундаж талбайн хэмжээ нь 70-85дм2 байна.
МОНГОЛ ҮҮЛДРИЙН ХОНИНЫ АРЬСНЫ БҮТЦИЙН СУДАЛГААНЫ ХАРЬЦУУЛАЛТ
Ашигласан хэвлэлийн жагсаалт
М.И.Никифоров, Сравнительное изучение гистологии кожи и развития волосяных фолликулов коз разводимых в МНР и их диких родычей, автореферат, Улан-Батор.1975
Д.Саруул “Арьс шир боловсруулах технологи”,1986 он
А.А.Головтеева, Д.А.Куцин, Л.Б.Санкин, Лабораторный практикум по химии и технологии кожи и меха. Москва, 1987
Ж.Сайт “Арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх арга зам” УБ, 1989 он
З.Сайт, “БНМАУ-д бэлтгэж байгаа арьс ширэн түүхий эдийн таваарын чанар”, Дэд докторын зэрэг горилсон бүтээлийн хураангуй, Улаанбаатар,1990 он
Үслэг арьс боловсруулах үндэсний уламжлалт арга технологи судлах дэд төслийн тайлан, УБ, 1999 он
Б. Энхтуяа, “ Арьс шир судлал” УБ, 2000 он
Г.Самбуу, “Хонь судлал” УБ, 2003 он
ШУТҮ-ийн АРМОНО корпораци, “Арьс ширний үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх шинэчилсэн технологи” ШУТехнологийн эцсийн тайлан, 2004-2006 он
Л.Чой-Иш “Арьс, ноосон түүхий эд, бүтээгдэхүүний үнэлгээ”, УБ, 2006 он
А.Санжаа, С.Дашбал, Д.Сахъяа “Үслэг арьс боловсруулах сонгомол ба уламжлалт аргууд” УБ, 2006 он
Б.Итгэл, “Монгол үүлдрийн ямааны арьсны таваарын чанар, түүнийг хамгаалах арга”, Дэд докторын зэрэг горилсон бүтээл, УБ, 2009 он